logo
Эмэгтэй хүн хэт эрт, эсвэл хэт орой хүүхэд гаргах хэрэггүй

Эмэгтэй хүн хэт эрт, эсвэл хэт орой хүүхэд гаргах хэрэггүй

2012/08/18
  20-29 нас:
Эерэг тал:
 Энэ насанд эмэгтэй хүний бие махбодийн хөгжил гүйцэж, үр хүүхэд тээх болон төрүүлэхэд зохицсон байдаг. Учир нь зүрх судасны систем эрүүл, таазны булчингууд ачаалал даах чадвартай болж, хэлхээ яс бэхжин, түүний ачаар умайд буй үр хөврөл минерал бодисуудаар тэжээгддэг билээ. 25 настай эмэгтэй жирэмсэлэхэд ердөө 2 сар л хангалттай. Энэ насанд жирэмсний элдэв эмгэг согог маш ховор тохиолддог. Мөн төрөх үед нярай хүүхэд гэмтэл авах тохиолдол байдаггүй гэхэд болно.

Сөрөг тал:  20 дөнгөж гарч байгаа хүүхнүүд сэтгэл санааны хувьд тогтож гүйцэд төлөвшөөгүй, дорой байдаг. Мөн ихэнх бүсгүйчүүл энэ үед хүүхдээ хүмүүжүүлэх албан ажил, ханийн үүрэг зэргийг хослуулж чаддаггүй учраас 25 настнууд 30-40 настайчуудыг бодвол хоёр дахин олон салж, гэр бүлээ цуцлуулдаг ажээ.

30-39 нас:
Эерэг тал:
 Ихэнх хүмүүс энэ насандаа сайхан бат бөх гэр бүлтэй болсон байдаг. Мөн материаллаг байдлын хувьд, бас сэтгэл зүйн хувьд ч тэр айлтгүй болсон байдаг. Өдөр тутмын санхүүгийн асуудал, бэрхшээлүүд мэдэгдэхүйц багасчээ. Тэдний эрхэм дээд хүсэл бол хүүхэдтэй болох явдал юм. Энэ насны ихэнх эрчүүд "ямар нэг юмнаас хоцорчих вий?” "амьдрал хажуугаар нь өнгөрч байна" гэж харамсахаа больдог.

Сөрөг тал: Өнөөдөр олон бүсгүйчүүл амьдралаа төгс төлөвлөхийг хичээх болжээ. Тэд эхлээд боловсрол эзэмшиж, дараа нь албан тушаал ахихыг эрмэлздэг. Энэ бүхний дараа л хүүхдийн тухай бодож эхэлдэг. Иймээс энэ насны ихэнх хосууд үр хүүхэдтэй байдаг. 30 настай эмэгтэй хүн 10 жилийн өмнөхийг бодвол жирэмсэлэхийн тулд хоёр дахин хугацаа зарах хэрэгтэй байдаг. 35 ба түүнээс дээш настай эхээс төрсөн хүүхдийн хромосом өөрчлөлтэй байх магадлал нэн өндөр. Жишээлбэл. 190 хүүхдийн нэг нь хромосомын өөрчлөлтэй байдаг ажээ. Энэ насанд эмэгтэй хүн өөрийн бие махбодь, болон эмчид итгэх нь итгэл багасч, кесарево (хийсвэр) хийлгэх нь үлэмж ихэсдэг.

40-өөс дээш нас:
Эерэг тал
: Өнөөдөр 40 наснаас хойш хүүхэд төрүүлэх нь онцгой явдал болжээ. Гэхдээ зарим бүсгүйчүүд ухамсартайгаар орой төрөхөөр шийдсэн байдаг. Тэд бэлтгэлээ эртнээс базааж, хэнз хүүхэд их хүсэн хүлээж, бахархах нь мэдээж.

Сөрөг тал: Бүх эмч нар энэ насанд төрөхийг "рисктэй" жирэмслэлт гэж тооцдог. Түүнээс гадна хромосом өөрчлөгдөх нь эрс ихсэж, жирэмслэх магадлал буурдаг. Жирэмсэн үед сэтгэлийн хямралд автах нь олширч, ажил хэрэгч бүсгүйгээс эх хүн болж өөрчлөгдөхийг гэнэтийн цочирдол гэж хүлээн авдаг.

Emch.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш