logo
 1000 төгрөгний төлөө дүүгээ хөнөөсөн хэргийг хэрэгсэхгүй болгов

1000 төгрөгний төлөө дүүгээ хөнөөсөн хэргийг хэрэгсэхгүй болгов

2012/08/18
Өнгөрөгч зургадугаар сард Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт дөрвөн настай хүүг олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарсан. Хэрэг гарсны дараахан цагдаа нар хүүгийн гэрийг хамгаалалтад авч, хэрэгт түүний ээжийг шалгасан эхэлсэн. Гэвч хэрэг гарах үед ээж нь зах дээр ногоо зарж байсан тул хэрэгт холбогдолгүй нь нотлогдсон билээ. Мөн талийгаачийн төрсөн ах 10 настай хүүг давхар шалгасан юм. Тэрбээр “Ээж талх аваарай гээд 1000 төгрөг үлдээсэн. Дүү тэр мөнгөөр зайрмаг аваад идчихээр нь уур хүрээд хөнөөчихсөн” хэмээн мэдүүлж байсан. Харин мөрдөн байцаалтын явцад төрсөн дүүгээ хөнөөсөн нь тогтоогдсон юм. Гэвч түүнийг насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.

Эх сурвалж: "Нийгмийн толь"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш