logo
Улсын хэмжээнд 45000 гаруй албан хаагч ашиг сонирхлын мэдүүлгээ бүртгүүлэв

Улсын хэмжээнд 45000 гаруй албан хаагч ашиг сонирхлын мэдүүлгээ бүртгүүлэв

2012/08/18

Авлигатай тэмцэх газар нийтийн албан тушаалтнуудын 2011 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авч хянах, бүртгэх, нэгтгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгууллаа. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн тавдугаар тогтоолын 2 дугаар хэсэгт “2012 оны хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлсэн албан хаагчдын “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийг шинэчлэн бүртгэх ажлыг энэ сарын 15-ны дотор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай” гэж заасны дагуу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд хөрөнгө, орлогоосоо гадна хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ анх удаа бүртгүүлэв.


Төрийн болон нутгийн захиргааны төв байгууллагууд албан тушаалтнуудынхаа хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн тайлан, мэдээг Авлигатай тэмцэх газарт нэгтгэж ирүүлдэг бөгөөд улсын хэмжээнд нийт 122 байгууллагаас 95 нь албан тушаалтнуудынхаа мэдүүлгийг 100 хувь бүртгэж хүлээж авчээ. Авлигатай тэмцэх газарт тайлан, мэдээгээ 92 байгууллага ирүүлээд байна. Урьдчилсан мэдээгээр хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлбэл зохих 47 мянга орчим албан тушаалтны 97,7 хувь нь буюу 45 мянга гаруй нь хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогоо мэдүүлжээ. Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлоо мэдүүлбэл зохих 253 албан тушаалтнаас 252 нь буюу 99.6 хувь нь мэдүүлгээ бүртгүүлсэн байна.

Эх сурвалж: "Нийгмийн толь"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш