logo
 Сирийг унагах төлөвлөгөө ил боллоо

Сирийг унагах төлөвлөгөө ил боллоо

2012/08/18

АНУ Сирийн хууль ёсны эрх баригчдыг унагах процессыг хурдасгахын тулд НАТО-гийн түншүүдтэйгээ харилцан ажиллагаагаа чангатгах төлөвтэй байна.АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон энэхүү сэдвээр Их Британи, Франц, Герман, Түрк улсуудын ижил албан тушаалын хүмүүстэй видео бага хурал хийжээ. Өөрөөр хэлбэл, аль нэг том хотод нэгдсэн уулзалт төлөвлөж, олон нийтийн анхаарлыг таталгүй хуралдсан гэсэн үг аж. Төрийн департаментын төлөөлөгчийн мэдээлснээр, "Сирийн сөрөг хүчнийхэнд туслах үүднээс дэглэмийн уналтыг шуурхайлах" арга хэмжээнүүдийн асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаан шуурхай болсныг үзвээс, тусламжийг хурдан хүргэж магадгүй аж. Ингээд Өрнөдийнхөн болон АНУ юуны түрүүнд Сирийн засгийн газрыг гадаадын хөлсний цэргүүдийн гараар болон сөрөг хүчний дотоодын эвлэршгүй тэмцлийг огцруулах бодлогоосоо татгалзахгүй нь.

 

ОХУ болон дорнодын ажиглагчид "Энэхүү илэн далангүй эрмэлзлэл нь Ливийн үйл явдлыг давтах хүсэлтэйг харуулж буй юм. Дашрамд хэлэхэд, Х.Клинтон саяхан нислэггүй бүс байгуулах боломжтой   тухай ярьсан. Энэ нь Сирийн хэрэгт хөндлөнгөөс оролцохыг уриалж байгаа юм. Хориглосон бүс нь агаарын давшилтаас хамгаалах системийг устгаж, агаарын цохилтууд болон далавчит пуужингуудын бөмбөгдөлтүүд юм. Энэ бол Сирид нэвтрэх цэргийн ажиллагаа. Энэхүү ажиллагаа нь зөвхөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг тойрч гарч байж л хийгдэх боломжтой. Яагаад гэвэл, Ливид болсонтой адил явдлыг Сирид давтах замыг нээх гэсэн тогтоолд Орос болон Хятад нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд гурван удаа хориг тавьж байсан" хэмээн тэмдэглэжээ. Дашрамд дурьдахад, Ливийг өрнөдийнхөн зэвсэг болон мөнгө санхүүгээр дэмжиж байсан бөгөөд эдүгээ Башар Асадыг огцруулахаар идэвхтэй тэмцэж байна. Саяхан Сирид буусан цэргийнхний дунд нэг жилийн өмнө Муаммар Каддафийн Триполь дахь ерөнхийлөгчийн ордныг эзлэн авах ажиллагааг тэргүүлж байсан хээрийн отрядын хоёр командлагч дээд албан тушаалтаа буусан нь тодорхой болсон. Тэдэнтэй хамт явган цэргийн тусгай анги болон агаарын давшилтаас хамгаалах хүнд зэвсгүүдийг ашиглах чадвартай бэлтгэгдсэн цэргүүд байжээ. Гадаадын гэрээт цэргүүд нь ихэнхдээ Сирийн хойд хэсгийн эдийн засгийн нийслэл Алеппогийн төлөө тулалдаанд гол хүчээ төвлөрүүлж байна. Энэхүү тулалдаан нь Сирийн хувь заяаг шийдвэрлэж мэдэх юм. ОХУ-ын улстөрч Станислав Тарасовын үзэж байгаагаар, Өрнөдийнхөн болон Персийн булангийн нэлээд орнуудын хүлээлт нь гадаадаас авч байгаа үлэмж их тусламж нь сөрөг хүчинд үр ашиг өгч чадахгүй аж."Тус улсын гадна суурилагдаж байгаа Сирийн үндэсний зөвлөл нь Сирийн нутаг дэвсгэр дээр бэхжиж чадсангүй. Алеппо хотыг эзлэн авч, Ливид гарсан шиг шилжилтийн засгийн газрыг байгуулах гэсэн нь талаар өнгөрчээ" хэмээн Станислав Тарасов тэмдэглэжээ.Үүнтэй зэрэгцэн Өрнөдийнхөн түншүүдийнхээ туслалцаатайгаар Башар Асадын дэглэмийн эсрэг дайны сурталчилгаагаа улам хүчтэй болгосоор байна. Өдөр бүр шахам олон төрлийн зохиомол шуугиантай мэдээллүүдийг хэвлэлээр тарааж байна. Тухайлбал, Саудын Арабын "Аль-Ватан" хэвлэл Орос улсын ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Михаил Богдановыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгсөн гэх мэдээлэл тараажээ. Тэрбээр Сирийн ерөнхийлөгч Башар Асад сэтгэл санааны маш хүнд дарамтад байгаа бөгөөд албан тушаалаасаа огцроход бэлэн гэж хэлсэн гэсэн худал цуурхал тараажээ. Нөгөөтэйгүүр, ийм ярилцлага ерөөсөө байгаагүй юм. Энэхүү хилс мэдээний өдөөн хатгагчид нь Сирийг тойрсон байдлыг хурцатгахыг оролдож буй аж.


Т.Батсугар
Эх сурвалж: "Нийгмийн толь"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш