logo
Дагестанд лалын шашинтнуудын сүмийн дэргэд  гар хийцийн тэсрэх бөмбөг тавьжээ

Дагестанд лалын шашинтнуудын сүмийн дэргэд гар хийцийн тэсрэх бөмбөг тавьжээ

2012/08/20
Хасавюрте /Хойд Кавказын/ лалын шашны сүмийн орчимд 40 кг тротиллтэй тэнцэх гар хийцийн бөмбөгийг тус сүмийн мөргөлчдийг буудан алсныхаа дараа алан хядагчид үлдээжээ. Энэ тухай ДХЯ-ны Дагестаны асуудлаархи сайтан дээр уламжилжээ. Бямба гаригийн үдэш Хасавюрте хотод шийтын сүм рүү багтай хүмүүс орж, мөргөлчид рүү гал нээжээ. Найман хүн эмнэлэгт хүргэгдэснээс хоёр нь сэхээн амьдруулах тасагт хүнд байдалд байгаа аж. Онц байдлын дараа шуурхай албаныхан хэргийн газраас хоёр дэлбэрэх төхөөрөмж илрүүлжээ. Уг хэргээр лалын шашны сүсэгтэнүүд рүү дайралт хийсэн гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш