Сирийн НҮБ-ын зэвсэггүй ажиглагчдын бүрэн эрхийн хугацаа ням гаригт дуусч байна. Өнгөрсөн пүрэв гаригт НҮБ-ын АЗ төлөөлөгчдийн хугацааг сунгахгүй гэсэн шийдвэр гаргасан. Одооноос Сирид НҮБ-ыг Дамаск дахь зохицуулах товчоо төлөөлөх болно. НҮБ-ын АЗ Сирийн ажиглагчдын мандатыг сунгахгүй шийдвэр гаргасантай холбогдуулан үүнд харамсч байгаагаа зарим улс орнуудын илэрхийлсэн байна. Тэдний мэдэгдэж байгаагаа Сирийн засгийн газрын болон сөрөг хүчний хооронд галыг зогсоох тухай тохиролцож чадсаны дараа тус улсад НҮБ-ын ажиглагчид ажиллахаар эргэж очно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Сирийн НҮБ-ын ажиглагчдын үйл ажиллагаа нь эхнээсээ этгээд шинж тээж байсан төдийгүй Кофи Аннаны мөргөлдөгч талуудаас галыг зогсоохтой холбоотой энхийн төлөвлөгөөний заалтууд зөрчигдөж байсан билээ. Сирийн мөргөлдөөн нь 2011 оны 3-р сараас үргэлжилж байна. Мөргөлдөөний улмаас тус улсын 16 мянга гаруй иргэд амь үрэгдээд байна.