logo
Герман улс ЕХ-ноос Грек улсад санхүүгийн нэмэлт тусламж үзүүлэхийн эсрэг байна

Герман улс ЕХ-ноос Грек улсад санхүүгийн нэмэлт тусламж үзүүлэхийн эсрэг байна

2012/08/20
Герман улс Европийн Холбооноос Грек улсад нэмэлт санхүүгийн тусламж үзүүлэхийн эсрэг байр суурьтай байна. ХБНГУ-ын Сангийн сайд Вольфганг Шойбле Холбооны улсын засгийн газрын нээлттэй хаалганы өдрүүдийн үеэр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Өмнө нь энэ долоо хоногт “Файнэншл таймс” сонин уламжлахдаа, Грек улс төрийн зээлтэй холбоотой нөхцөл байдлаа тогтвортой болгохын тулд болон үндэсний эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх үүднээс ЕХ-ноос хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг хоёр жилээр сунгуулахаар шавдаж байна гэжээ. 8-р сарын эхээр Грекэд олон улсын зээлдүүлэгч - “Гурвын”: ЕХ, Европын Төв банк болон ОУВС-ын төлөөлөгчид ирсэн. Тэд Афинаас 2013, 2014 онуудад эдийн засгийн шинэ хатуу арга хэмжээний 11,5 сая еврог шаардсан юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш