Төрийн эрх барих дээд байгууллагын өндөр албанд томилогдсонд нь Улсын Их Хурлын дарга З.Энхболдод баяр хүргэсэн мэндчилгээ, захидлууд ирсээр байна.
Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч ноён Томас Эриксон ирүүлсэн мэндчилгээндээ, “ Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсон Танд Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн өмнөөс баяр хүргэж байгаадаа тааламжтай байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монголд хэрэгжүүлэх хөтөлбөрт тусгагдсан чиглэлүүдийн хүрээнд Хүний хөгжлийн талаархи Монгол Улсын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байх болно гэдгээ илэрхийлье. Эдгээр чиглэлүүдэд ядуурлыг бууруулан Мянганы Хөгжлийн Зорилтуудыг хангах, ардчилсан засаглал, хүрээлэн буй орчин, болон тогтвортой хөгжлийн тухай асуудлууд хамрагддаг. Эдгээр асуудлаар Тантай нягт хамтран ажиллахад бэлэн байна.” гэжээ.
Мөн Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч др. Виват Рожанапитаяакорн ирүүлсэн мэндчилгээндээ, НҮБ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын нэрийн өмнөөс УИХ-ын даргад баяр хүргэж, ажлын амжилт хүсээд, “Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүчин чармайлт болон Олон улсын Гэрээ, Конвенциудаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх Монгол Улсын хүчин чармайлт, үйл хэрэгт НҮБ-ын агентлагууд тусалж дэмжихэд бэлэн байна” гэдгээ илэрхийлсэн байна.
Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Аржентина Матавел Пиччин ирүүлсэн мэндчилгээндээ, Төрийн эрх барих дээд байгууллагын даргаар Таныг сонгосон явдал нь Монголын ард түмний сайн сайхны төлөөх ардчиллын зарчмуудад олон жил тууштай хүчин зүтгэсний бодит үнэлгээ юм гээд, “ НҮБ-ын Хүн амын сан нь хүн ам, хөгжлийн талаар хэлэлцдэг парламентчдын Азийн форумыг олон жилийн турш дэмжсээр ирсэн. Энэхүү бэрхшээлтэй хэдий ч нэр хүндтэй үүргийг хүлээн авч байгаа энэ үеийг тохиолдуулан бодлогын болон шийдвэр гаргалтад шаардлагатай Монгол Улсын хүн амын талаарх мэдээ, мэдээллээр хангах, парламентчдын Азийн форум дахь зохих төлөөллийг хадгалан Улсын Их Хуралтай цаашид хамтран ажиллахдаа манай агентлаг бэлэн байх болно” гэдгээ илэрхийлсэн байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.