logo

"Шударга ёс" эвслийг бүрдүүлж буй МАХН, МҮАН-ынхан сайдын квотоос болж зөрчилдөж эхэлжээ

2012/08/20
Өнгөрсөн Баасан гарагаас эхлэн өдөр дамнан хуралдсан "Шударга ёс" эвслийн удирдах зөвлөл Засгийн газарт орохтой холбоотой өмнө нь гаргаад байсан шийдвэрээ өөрчилж, өөрт оногдсон дөрвөн сайдын суудлынхаа зөвхөн нэгийг нь л МҮАН-д өгөхөөр болсон билээ.

Үүнтэйгээр холбоотойгоор МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар муудалцаж, цөөнгүй хатуу үгийг нэгэндээ хэлсэн байна.
М.Энхсайхан нар буюу МҮАН-ынхны хувьд бараг жилийн өмнөөс хоёр намын хамтарсан Улс төрийн холбоо байгуулж байх үед Н.Энхбаяр даргатай ярилцаж тохирсон зүйл бий. Энэ тохиролцоог хэзээ хойно МАХН-д элссэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар зөрчиж буй нь огт таалагдахгүй байна. Ер нь эвслийн шийдэл аль ч тохиолдолд 50-50 -ийн харьцаатай байх ёстой гэсэн асуудлыг МАХН-ын удирдлагад тавьсан аж.

Харин МАХН-ын нэр бүхий лидерүүд : "Ерөөс УИХ-д эвслээс нэр дэвшүүлэх үед л хоёр намын квот 70-30-ийн харьцаатай байсан. Үүнийг л үндэслэж, Засгийн газрын бүрэлдэхүүнийг ярих хэрэгтэй. Тэгээд ч УИХ-ын сонгуулийн үеийн санхүүжилт, нийгэм дэхь намын нэр хүнд зэргийг яривал асуудал их бий" гэхчилэн өгүүлсэн байна.
УИХ-ын 2012 оны сонгуульд оролцох "Шударга ёс" эвслийн санхүүжилтийн дийлэнхийг Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар болон Н.Энхбаярын гэр бүлийнхэн гаргасан аж.
Мөн эвслийн Засгийн газарт орох квоттой холбоотойгоор яаралтай МАХН-д дагаар орох хэрэгтэй гэсэн саналыг МҮАН-ын нэр бүхий гишүүд дэвшүүлсэн байна.

Д.Зориг 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш