МАХН-ын дарга Н.Энхбаяр хорлогдсон талаарх мэдээллийг түүний ойр дотны хүмүүс өгөх болсон. Өнгөрсөн лхагва гаригийн орой Н.Энхбаяр ухаан алдсан бөгөөд хорих 461 дүгээр ангийн хуягуудад “Намайг орой унтах гээд хэвтэж байхад нь таазнаас нь чимээ гараад байсан. Өндийх гэтэл толгой дээр нь хүнд зүйл унасан. Тэгээд ухаан алдсан. Ухаан ороход дух шалбарсан байсан” гэж ярьсан байна.
Н.Энхбаяр гэнэт ухаан алдаж унасан явдал нь санамсаргүй зүйл байгаагүй. Түүний амь насанд халдах гэсэн оролдлого байж магадгүй. Биед нь ямар нэгэн тариа шахсан эсэхийг яаралтай шалгаж өгнө хэмээн ойр тойрных нь хүмүүс хуулийн байгууллагад хүсэлт гаргасан хэдий ч прокурорууд амарч байна гэдэг шалтгаанаар эмч нарын багийг хорих анги руу оруулахгүй байгаа гэнэ.
Дашрамд дуулгахад, Н.Энхбаярыг дөрөвдүгээр сард баривчлагдах үед нь химийн бодис биед нь шахсан” байх магадлалтай байгаа аж. Батлан даалтад гарч эрчимт эмчилгээ хийлгэж байхад нь Н.Энхбаярын баруун хөлийнх нь өвдөг үе үе мэдээгүй болдог байжээ. Түүний биеийн байдал сайнгүй, эмчилгээ сувиллагаа хийлгэж байхад нь шүүхээс түүнд хилсээр ял өгч хорьсны улмаас эмчилгээ тасалдаж улмаар түүний биеийн байдал эрс муудсан хэмээн МАХН-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.