Үндэстнийхээ эртний түүх, соёлын онцлогийг хадгалсан булш бунхныг эвдэж сүйтгэж, хосгүй үнэт бүтээлүүдийг гартаа оруулан, улмаар хил давуулан худалддаг хүмүүс нэмэгдсээр байна. Тэднийг хуулийн байгууллагынхан олж илрүүлж, шалгадаг хэдий ч гэмт этгээдүүд гартаа оруулсан зүйлээ хэдийнэ хил давуулан худалдчихдаг.
Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорины музейн сан хөмрөгч нь бусадтай нийлж өндөр гэгээн Занабазарын урласан хосгүй үнэт бүтээлүүдийг хулгайлж аваад оронд нь хуурамч бурхан хийж тавьсан нь илэрч байсан. Энэ мэтчилэн монголчууд бидний түүх, соёл мөхөхөд ойрхон болчихжээ.
Энэ талаар Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Түүх, соёлын дурсгалт зүйлсийн хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Баярбатаас тодрууллаа.
-Түүх, соёлын дурсгалт зүйлсийн хууль бус эргэлт, худалдаа наймаа манайд ямар түвшинд байна вэ?
-Дотооддоо буюу гадагшаа чиглэсэн хандлагаар явагдаж байна. Түүх, соёлын дурсгалт зүйлийг худалдах, наймаалах, эргэлтэд оруулах асуудал аль ч улсад зохион байгуулалттай гэмт хэрэгт тооцогддог. Түүх, соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар худалдах, наймаалах олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ манай улсад аль хэдийнэ бий болчихсон байна.
-Түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус худалдаа сүүлийн жилүүдэд нэлээд ихсэх хандлагатай болчихлоо?
-Ерөнхийдөө түүх, соёлын дурсгалт зүйлээр бизнес хийгч этгээдүүдийн ашиг орлого олох сонирхол энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан болж байна. Нөгөө талаар эрх зүйн орчин муу байгаа нь нөлөөлдөг. Ийм хоёр үндсэн шалтгаан байгаа учраас түүх, соёлын дурсгалын хууль бус худалдаа, наймаа ихэсч байгаа гэж болно. Өөрөөр хэлбэл, түүх, соёлын дурсгалыг дотооддоо худалдаж, худалдан авч байгаа асуудлыг хуульчлах шаардлагатай байна. Манайд эртний булш бунхан ухах, тэндээс гарч ирсэн эд өлгийн зүйлсийг хоорондоо наймаалцах асуудалд хяналт байхгүй. Хууль бус худалдаа наймаа хийж байгаа хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт ч хуульд байхгүй.
-Тэгвэл хууль бусаар эд өлгийн зүйл зарсан хүмүүст ямар ч хариуцлага байхгүй гэсэн үг үү?
-Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйл анги буюу эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэсэн ганцхан зүйл ангиар энэ төрлийн гэмт хэрэгтнүүдэд хариуцлага хүлээлгэж байна. 175 дугаар зүйлийн 175.2-т зөвхөн хилээр гаргах гэж байгаад баригдвал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь бүх зөрчлийг хамарч чаддаггүй.
-Соёлын өвийн тухай хуульд “Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйлийн оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн” гээд заачихсан. Тэгсэн хэрнээ төрийн өмчид байх ёстой дурсгал, бүтээл, олдвор хувь хүмүүсийн гар дээр байгаад байдаг шүү дээ?
-Яг тийм заалт бий. Хувь хүмүүсийн гар дээр их юм байдаг. Хувь хүнд байгаа юмыг аваад шалгая гэхээр Эрүүгийн хуульд заалт байдаггүй. Булш бунханд нууцаар малтлага хийчихээд, дотроос нь гарч ирсэн эд өлгийн зүйлсийг авч ирээд ченжид өгөхөд ченж хариуцлага хүлээхгүй. Хуулиараа ийм нээлттэй орчин бүрдчихсэн байна. Иймээс түүх, соёлын дурсгалд хамаарах бүх зүйлийг бүртгэхээс эхлээд худалдах, худалдан авахдаа бүртгүүлэхгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх зэрэг бүх асуудлыг зохицуулсан бүлэг Эрүүгийн хуульд нэмж оруулах шаардлагатай байгаа юм.
Эх сурвалж: "Нийгмийн толь"