logo
Жоди Фостер: Кристенд учраад байгаа аймшгийг би давж гарахгүй байсан байх

Жоди Фостер: Кристенд учраад байгаа аймшгийг би давж гарахгүй байсан байх

2012/08/20
Нэрт жүжигчин бүсгүй Жоди найз залуугаа араар тавьсан гэх хэрэгт унаад байгаа Кристен Стюартын талаар өөрийн сэтгэгдэлээ хуваалцжээ. Кристений хувьд найз залуудаа үнэнч байгаагүй гэх дуулиан өнөөг хүртэл намжаагүй л байгаа. Энэ бохир түүхийн талаар дэлхий нийт тэр дундаа хэвлэлийнхэн анхаарлаа хандуулсан бас шинэ мэдээлэл нийтлэсэн хэвээрээ байгаа юм. Эргэн сануулахад Кристений хувьд “Цасан гуа ба анчин” хэмээх киноныхоо найруулагч 41 настай Руперт Сандерс гэгчтэй сүүлэрч, тэр явдлыг нь гэрчилэх гэрэл зургууд хэвлэлээр нийтлэгдэхэд бүсгүй өөрөө хүлээгн зөвшөөрсөн хэрэг дандаад удаагүй байгаа билээ. Энэ нь залуу бүсгүйн хувийн амьдралыг түйвээгээд зогсохгүй карьерийг нь ч булшлахад энүүхэнд байна.
Энэ явдалтай холбоотой нэрт жүжигчин Жоди Фостер залуу бүсгүйг өмөөрөх, зөвтгөх талаар дэлгэрэнгүй захидлыг The Daily Beast хэмээх сонинд илгээжээ. Фостер, Стюарт нарын хувьд 2001 онд “Аймшигийн өрөө” хэмээх триллер кинонд хамтран тоглосноор танилцжээ. Тэр үеэс карьераа эхлүүлж байсан Кристений хувьд Жоди өөрийн туршлага, зарчимаасаа харамгүй зөвлөж, туслаж байсан билээ.
-Хэрвээ би яг одоо залуу байсан бол хэзээ ч жүжигчиний карьераа эхлүүлэхгүй байсан хэмээн Жоди захидлаа эхлүүлсэн байна. Тэрээр цааш нь:
-2001 онд бид хоёр “Аймшигийн өрөө” кинонд таван сар ажилласан. Бид цаг үргэлж л ярилцаж, инээж хөхөрч, олон нууцаа дэлгэж, ирээдүйнхээ тухай төсөөлдөг байж билээ. Би тэр охинд үнэхээр хайр, өхөөрдөл төрж байсан. Би ээжээс нь –Тэр хүүхэд байхдаа жүжигчин болно гэж мөрөөддөггүй байсан биз дээ гэхэ –Харамсалтай нь мөрөөдөл нь болчихсон гэж хариулж билээ. Кристен их хурдтай өсж яваа. Эргэн тойронд нь ч олон эрчүүд байна. Тэд бүгд л түүнийг гэдгийг би мэдэрдэг. Гэхдээ охин уйлаагүй ба шантраагүй. Өөрийг нь идчих гээд байгаа эрчүүдээс тэр айгаагүй. Гэвч энэ скандал гэнэт дэгдлээ. Гэвч өөрийгөө алдаж болохгүй шүү. Харгис кино ертөнцөд өвдөг сөхрөх хэрэггүй. Бүх зүйл болоод л өнгөрнө. Чи миний охин шүүү дээ гэж би хэлж чадна. Дээшээ тэнгэрт гараа өргөөд дээш тэмүүл. Тэр дор юу байгааг анзаарах хэрэггүй шүү. Бүгдэд нь –Та нар зайл гээд л хэлчих, гүйцээ. Тэд чамаас бүхнийг чинь авахыг бүү зөвшөөрөөрэй хэмээн бичжээ.
Р.Слава  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш