logo
Цагтаа үзэгчдийг байлдан дагуулж байсан “Найзууд” киноны эргэн тойронд...

Цагтаа үзэгчдийг байлдан дагуулж байсан “Найзууд” киноны эргэн тойронд...

2012/08/20
• “Найзууд”-ыг гарч эхлэх мөчөөс нь л 20 сая хүн үзсэн байдаг
• Сериалийн үйл явдал Нью-Йоркт өрнөнө. Гэхдээ бүх зураг авалт студид хийгдсэн
• 10 улиралаасаа эхлэн сериалийг NBC суваг студиэс шууд цацдаг болжээ
• Анхны улиралд жүжигчид 20.000 долларын гонорар авсан. Харин сүүлийн улиралд хүн тус бүр нэг саяыг...
• “Найзууд” гэдэг үгнээс өмнө америкт “Very”, “So” гэх үг моодонд орсон байжээ
• Рэйчелийн үс засалт гоо сайхны ертөнцөд “Рейчел” гэх нэрээрээ мөнхөрчээ
• Дүрээ сонгоход продюсерүүд зургаан сарыг зарцуулсан гэдэг.
Ингээд гол дүрийн жүжигчидтэй холбоотой сонирхолтой баримтаассонирхуулья:
Мэтью Пери
1. Мэттью Пери бол америк болон канадын иргэн
2. Мэттью Перри хэдэн жил архинаас салаагүй. Түүний хар тамхинаас салгасан хүн бол Дэвид Швиммер
3. Перри НХЛ-ийн “Оттава Сенаторс” багийн улаан фанат. Пери мөн теннис сайн тоглоно
4. Пери “Малибугийн аврагчид” киноны Ясмин Блистэй найз
5. “Жоуи” сериал дээр Перригийн зураг байнга гардаг
6. Мэттью Пери бусдаасаа хамгийн залуу нь байсан
7. тэрээр Жулия Робертстой хүртэл амрагийн харьцаатай байсан. Харин одоо болтол гэрлээгүй.
Кортни Кокс
1. ирээдүйн нөхөр Дэвид Аркеттэй Кокс “Чарлаан” сериал дээр танилцсан.
2. хараанд нь өөрчлөлт орсоноор 1999 онд лазер мэс засал хийлгэсэн
3. нөхөр Дэвидтэйгээ “Жуулчин” кинонд хамт тоглосон
4. Кортни “Найзууд”-аасаа “Эмми”-гийн шагналд нэр дэвшсэн анхны хүн
5. модель болохын тулд их сургуулиа орхиж байсан.
6. Моника Геллер бол “Найзууд” дээр нүцгэлдэг цорын ганц дүр
7. Кортни Коксийн сериалд хэлдэг сүлд үг нь -I Know
Мэтт Леблан
1. Мэтт “Найзууд”-д ирэхдээ маш ядуу байжээ. Халаасанд нь 11 доллар л байв. Эхний цалингаараа сайхан хооллосон гэдэг.
2. “Найзууд”-ын дараа тэр “Жоуи”-д тоглосон. Одоо тэр продюсер
3. Мэтт азгүй дурлалтан. Нэг охинтой.
4. Мэтт олон шагналтай. Америкийн хүүхнүүдийн хайртай жүжигчин гэдэг шагнал ч бий
5. Мэтт хүүхэд байхдаа мотоциклчин болохыг мөрөөддөг байв
6. хүүхэд байхдаа “Иисус Христос-супер од” рок дуурьт тоглосон
Лиза Кудроу
1. Лиза францаар чөлөөтэй ярина
2. 1995 онд нөхөрт гарсан. Мишель Стерн түүний нөхөр.
3. “Эмми”-д хамгийн олон удаа нэр дэвшсэн
4. сериалын дөрөв дэхь улиралд тэр хүүгээ төрүүлсэн
5. Фибиг бисексуалист хэмээдэг хэсэг бий
6. коллежоо сэтгэл судлалын бакалаврын зэрэгтэй төгссөн
7. Лиза Кудроу орос удамтай
Дэвид Швиммер
1. хүүхэд байхдаа Шекспирийн нэрэмжит уралдаан хоёр удаа түрүүлж байсан.
2. “Мадагаскар” хүүхэлдэйн киноны анаашны дууг тэр оруулжээ
3. “Найзууд” дээр тамхи татдаггүй ганц хүн нь
4. Дэвид Швиммер хамгийн өндөр нь
5. жүжигчинээс гадна найруулагчаар ажилладаг
6. Натали Имбрулиагийн амраг асан
7. хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллэээс хамгаалагч
Женнифер Энистон
1. Женнифер Энистон “Найзууд” хойш мэргэжилдээ хамгийн сайн яваа нь.
2. Брэд Питтэй гэрлэж таван жил хамт амьдарсан.
3. “Рейчел”-ийн дүрийг Кортни Коксоос булаан авсан
4. “Рейчел” гэдэг үсний засалт бий болгосон
5. сериалаас өмнө тэрээр карьераа зогсоох гэж байсан
6. Энистон йогчин
Р.Слава  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш