“Мосфильм” кино студид “Кавказад болсон явдал-2” киноны зураг авалт эхэлжээ. Алдарт Гайдайн зохиолоор бүтээж буй тус киноны гол дүр Балбест Николай Добрынин, Хашир эрд Сергей Степанченко, Аймхай эрд Семен Стругачев нар тоглож байгаа гэнэ. 1967 онд Леонид Гайдай “Шурикийн шинэ адал явдал буюу Кавказад болсон явдал” киног бүтээсэн ч өнөөг хүртэл үзэгчдийн дурладаг бүтээлийн нэг хэвээр байгаа төдийгүй киноны гол баатруудын хэлдэг “Амьдарна гэдэг сайхан. Гэхдээ сайхан амьдарна гэдэг бүүр сайхан”, “Шувуу л хайран байна”, “Склифосовский товчхон” гэх мэт үгс нь өнөөдрийн Орост өргөн ашиглагддаг гэнэ. Шинээр хийж буй киног хуучин киноноос нь муугүй байлгахыг уран бүтээлчид нь зорьж байгаа аж. Кино хамгийн хурдтай, эрчтэйгээр хийгдэж дуусвал шинэ он гэхэд үзэгчдийн хүртээл болох аж. Хэрвээ амжихгүй бол эмэгтэйчүүдийн баяраар үзэгчдийн хүртээл болгоно хэмээн кино багийнхан ярьж байгаа гэнэ.