logo
“Catwalk” шинэ клип хийлгэжээ

“Catwalk” шинэ клип хийлгэжээ

2012/08/20
Загварын ертөнцөөс төрөн гарсан “Catwalk” хамтлагийн охид шинэ клипээ үзэгчдэд хүргэжээ. Тэд Д.Ган-Очирын үг, Л.Гэрэлт-Одын ая “Халуун ба сэтгэл” нэртэй шинэ дуугаа дүрсжүүлсэн аж. “Catwalk”-ын шинэ бүтээл хайр дурлалын тухай уянгын дуу бөгөөд “Эрхэс” студийн уран бүтээлчид шинэ клипийг элсэн цөл, далайн эрэг, ой мод, нүд цавчим хадан хясаа гээд байгалийн үзэсгэлэнт газарт буулгасан байна. Харин хит болж үзэгчдийг байлдан дагуулах эсэх нь одоогоор бүрхэг байна. Угтаа тус хамтлагийг уран бүтээл хийдэг гэдгийг хүмүүс мэдэх болсон ч нэг ширхэг хит дуу бүтээж үзээгүй бөгөөд анх үүсэн байгуулагдсан цагаасаа дуулдаг бус үзүүлдэг уран бүтээлчдийн жагсаалтад орсон юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш