“B-Boy circle 2012” улсын аварга шалгаруулах брейк бүжгийн тэмцээн өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд эхэллээ. Энэ жилийн battle-ийн төрлүүд нь урьд өмнөхөөс илүү шинэлэг байх ба “В-Вoy”-уудын хувьд сонирхолтой шалгууруудыг даван өрсөлдөх аж. Тухайлбал, энэ удаагийн тэмцээнд “Octagon Battle” гэсэн төрлийг нэмж, багуудын тулааныг улам сонирхолтой болгож байгаа юм байна. Энэ төрөлд туузаар холбогдсон тойрог хэлбэртэй найман шонгийн дунд шонг унагалгүйгээр оролцогчид хоорондоо battle хийн өрсөлдөх гэнэ.
“Octagon Battle” -ийн гол онцлог нь “В-Вoy”-ууд ур чадвараа харуулахын зэрэгцээ орон зайгаа мэдэрч, бүжиглэх нь том шалгуур болдог гэж зохион байгуулагчид ярьж байна. Сонирхуулахад, уг тэмцээн зургаан төрлөөр болох ба оролцогч хэдэн ч төрөлд өрсөлдөх эрхтэй байдаг юм байна.