Монголын хөгжмийн ертөнцөд хөл тавьсан өдрөөсөө л дуулиан, шуугиан тарих болсон дуучин, “поп дева” Сэрчмаа 30 нас хүрчээ. Өвөрлөгч эртэй дэр нэгтгэж, цайг нь ганцхан жил чаначихаад, охиноо тэврэн нутагтаа ирж суурьсан тэрээр хэсэгтээ л нам гүмхэн амьдарч байсан бол сүүлийн үед шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа чимээ дуулгаад байгаа юм. Сэрчмаа 30 насны төрсөн өдрөө цөөн хэдэн найз нөхдийнхөө дунд тун ч даруухан тэмдэглэсэн гэнэ.