Засгийн газарт орж ажиллах дөрвөн сайдынхаа нэрийг тодруулахаар өнгөрсөн Баасан гарагаас хуралдаж эхэлсэн МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн удирдлагууд хоорондоо түнжин хагарч, нэгнийгээ хөөж туухдаа тулжээ.
Учир нь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн Удирдах зөвлөлийн хуралд эдийн засагч Н.Дашзэвэг өөрийгөө Сангийн сайдад нэр дэвшүүлсэн байна.
Харамсалтай нь түүнийг хэн ч дэмжээгүй тул эдийн засагч Н.Дашзэвэг МАХН-ын удирдлагууд руу гомдоллох, агсарахын завсар аашилжээ.
Чи, би-дээ хүрсэн маргааны дараа ч Н.Дашзэвэг тайвшраагүй бөгөөд МАХН-д хөдөлгөөн өрнүүлнэ. Намын удирдлагыг шинэчлэнэ гэх зэргээр Ч.Улаан, Н.Энхбаяр нартай эвлэрэхгүйгээ илэрхийлсэн гэнэ.
Харин МАХН-ын удирдах зөвлөл түүнийг намаас хөөх санал гаргасан байна.
Үүнийг ч Н.Дашзэвэг тэр дор нь өлгөн авч, өөрийн twitter.com дахь хуудастаа : "Н.Энхбаяр хүнийг нэг удаа ашиглаад хаядаг гэж үнэн юм байна, МАХН руу бүү зүглээрэй хүмүүсээ. С.Дэмбэрэл, С.Оюун та 2 маш идэвхтэй ажиллах ёстой. Н.Энхбаяр намайг амбаардаад хөөчих юм шиг байна. 2016 оны сонгуулиар би танай намд 1 суудал авч өгнө өө” хэмээн бичсэн аж.
Дашрамд дурьдахад Н.Дашзэвэг нь нам сольдгоороо Монголын улс төрд Л.Эрдэнэтуулын дараа орох бөгөөд өмнө нь бие даан болон МСДН, Монголын Либерал Нам, БНН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байжээ. Үүнийхээ дараа МАН-д элсчихсэн явж байгаад, МАХН-ыг шинээр байгуулах үед Н.Энхбаяртай нийлсэн юм.
Ч.Явуу