МАХН-ын дарга Н.Энхбаярын эрүүл мэндтэй холбогдуулан зарласан хэвлэлийн бага хурлын үеэр өмгөөлөгч С.Нарангэрэлтэй уулзсан юм.
-Н.Энхбаяр даргын биеийн байдал хэр байна вэ?
-Өчигдөр үдээс хойш очиж уулзахад даргын бие муу байна. Хорих ангийн удирдлагууд сандарсан, мэргэжлийн эмч нар авч ирсэн байсан.
-Ухаан алдаж унасан гэсэн?
-Тэгсэн байна лээ. Өмнө нь 11 хоног хуурай өлсгөлөн зарласан болохоор бие нь сайн тэнхрээгүй, дархлаа нь сайжраагүй байсан. Шүүх хурлын асуудалд анхаарлаа хандуулах гээд амарч чадаагүй. Даргын хувьд шүүхэд их итгэж найдаж байсан юм. Ингэж харгис хандана гэж огт бодоогүй. Сүхбаатар дүүргийн шүүх бусдыг хилсээр залхаан цээрлүүлж байна.
-Шүүхийн шийтгэх тогтоолыг өнгөрсөн долоо хоногт гардаж авсан. Тогтоолд Н.Энхбаярыг ямар асуудлаар голчилж буруутгасан байсан бэ?
-Гурав хоногийн турш явагдсан шүүх хурлын үйл явцаас харахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн “Шүүх хурал мэтгэлцэх зарчмаар явагдана” гэсэн заалтыг зөрчлөө. Эрүүгийн хуулийн зүйл ангийг буруу хэрэглэсэн.
Тухайлбал, Н.Энхбаярт 150.3-т зааснаар ял оноосон нь буруу. Өмгөөлөгч эсрэг болон цагаатгах мэдүүлэг өгсөн 16 гэрчийг шүүх хуралд оролцуулахыг хүссэн. Гэвч шүүх энэ хүсэлтийг хүлээж аваагүй. Зөвхөн яллах талын баримтуудыг уншсан. Үүнийгээ нотлох баримтыг шинэчлэн судаллаа гэж үзлээ. Шүүгчид нотлох баримтыг үнэлэх, үнэнийг тогтоох гэж ажиллагаа хийсэнгүй.
Угаасаа л шүүгчид Н.Энхбаярыг гэмт хэрэгтэн болгоно, олон жилээр хорих ял онооно гэсэн л бодолтой танхимд орж ирсэн нь илт байсан шүү дээ. Шийтгэх тогтоолоо урьдчилаад бэлдчихсэн. Тиймээс шийтгэх тогтоол хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байна. Н.Энхбаярыг буруутгасан дөрвөн үндэслэл зохиомол. Хөдөлшгүй баримттай. Энэ мэтчилэн 50 хуудас бүхий шийтгэх тогтоолд 10 хуудас давж заалдах гомдолдоо бичсэн. Нийслэлийн шүүхэд бас нэг асуудал тавина.
-Тодруулж болох уу?
-Давж заалдах гомдол гаргаснаас хойш шүүгч 30 хоногийн дотор хавтаст хэрэгтэй танилцаж, шүүх хурлын тов зарладаг. Энэ хугацааг шүүхийнхэн ажлын хоногоор тооцдог юм. Тэгэхээр 45 хоног болно. Н.Энхбаяр даргын хувьд гэм буруугүй. Тиймээс түүнийг нэг өдөр ч хориулмааргүй байна. Тиймээс энэ хугацааг наашлуулж өгөөч гэж хүсэлт тавина.
-Зохиомол хэргээр ялласан гэлээ. Яагаад?
-Хамгийн гол нь шүүх хурал мэтгэлцээний зарчмаар болоогүй. Нотлох баримт ил тод биш болсон. Шүүх нотлох баримтыг л анхааралтай ажиглах ёстой байтал улстөрийн захиалгатайгаар, зохиомол хэргээр яллалаа. Зохиомол хэргийн зохиогч нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж.
-Н.Энхбаярыг дахин өлсгөлөн зарлаж магадгүй гэсэн яриа байна. Бие нь тэсэх болов уу?
-Надтай уулзахад “Би дахин өлсгөлөн зарлавал яах бол” гэж асуусан. Би “Тийм зүйл дахиж битгий л хийгээрэй. Эрүүл мэнд, амь насаа бод” гэж гуйсан. Дараагийн шатны шүүх Сүхбаатар дүүргийн шүүх шиг шийдвэр гаргахгүй байх.