logo
Дуучин Ч.Цэлмүүний хойноос амаа баригч залуус клуб байгуулжээ

Дуучин Ч.Цэлмүүний хойноос амаа баригч залуус клуб байгуулжээ

2012/08/21
"Universe best songs" наадмын анхны ялагч, "Зүрхэнд гэрэлтэх од", "Ээжийн дайсан" хэмээх хоёр ч кинонд гол дүр бүтээж амжсан дуучин бүсгүй хэд хоногийн өмнө хуримаа хийсэн. Авьяаслаг дуучин бүсгүй Өвөрмонгол залууг насны ханиараа сонгосон. Азтай залууг Н.Алтанхайрхан гэдэг бөгөөд АНУ-д боловсрол эзэмшсэн, чинээлэг айлын ганц хүү гэх шумтай зэрэгцэн уян хоолойт турьхан бүсгүйчүүдээ гадныхан тэр тусмаа урд зүгийнхэнд алдахгүй байх чин зорилготой ар Монголын идэр залуусын клуб байгуулагджээ гэх сураг сонсогдлоо. Боддог л бодол тийм биш гэж үү...

Хэдийгээр амьдралын анхны хуудсаа нээж буй дуучин бүсгүйн аз жаргалыг хиртээхгүй юмсан гэх энхрийлэл байвч, ай даа Сэрчмаа шиг хүүхдээ тэврэн торойгоод хүрээд ирэх вий дээ гэх эмзэглэл төрөөд буйг юуг нь нуухав...

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш