logo
Гэрлэх ёслолын ордны даргыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Гэрлэх ёслолын ордны даргыг АТГ-аас шалгаж эхэлжээ

2012/08/21
Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, тус ордны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн АТГ-т шалгаж эхэлжээ.

Тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, байгууллагад 23 сая 750 мянган төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан хүнд зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Хэрвээ шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол хуулийнхаа дагуу бүх эд хөрөнгийг хурааж, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл таваас 10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.

Ж.Бату /www.ipost.mn/ 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш