Нийслэлийн Баянзүрх дүүрэгт хүү нь эцгээ хөнөөсөн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Тус дүүргийн 26 дугаар хороо, “Баянмонгол” хороололд хүн амины хэрэг гарлаа гэсэн дуудлага ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирсний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн хэргийн газарт очиж үзлэг шалгалт хийсэн байна.
Тус хороололд оршин суух 80 настай А-г түүний төрсөн хүү 50 настай С нь архи уусан үедээ амийг нь хохироосон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
Тус хороололд оршин суух 80 настай А-г түүний төрсөн хүү 50 настай С нь архи уусан үедээ амийг нь хохироосон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.