logo
Э.Бат-Үүл Ленин, Жуковын хөшөөнүүдийг буулгана

Э.Бат-Үүл Ленин, Жуковын хөшөөнүүдийг буулгана

2012/08/22
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ажлаа газар олголт, зам засвартай холбоотой асуудлыг шийдэх чиглэлээр эхлээд буй.
Мөн түүний нэн даруй шийдэх гэж буй асуудлуудын нэг нь нэр бүхий  хүмүүсийн хөшөөг буулгах явдал байх аж.
Чингэхдээ коммунистуудын хөшөө Ардчилсан Монгол улсын  нийслэл Улаанбаатар хотод байх нь зохисгүй гэсэн агуулгатай зарлиг гаргах бололтой.
Юутай ч эхний ээлжинд Ленины болон Жуковын хөшөөг буулгахаар төлөвлөж буй аж.
Мөн Сүхбаатарын талбайгаас Сүхбаатарын хөшөөг нүүлгэх ажлыг ч ирэх жилээс хийх юм байна.

Ч.Явуу
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш