logo
А. Гансүх сайд татан буугдаж байгаа агентлагуудад ажиллав

А. Гансүх сайд татан буугдаж байгаа агентлагуудад ажиллав

2012/08/22
Зам тээврийн сайд А.Гансүх өнөөдөр Авто тээвэр, Төмөр зам, Авто замын газраар орж салбарын ажил байдалтай биечлэн танилцлаа. Шинэ Засгийн газар 16 яам, 28 агентлагтайгаар үйл ажиллагаагаа явуулахаар болсонтой холбогдуулж, зам тээврийн салбарт дээр нэр дурдсан агентлагуудыг татан буулгаж байгаа юм.
Тиймээс Зам, тээврийн сайд А.Гансүх дээрх агентлагуудад ажиллахдаа яамны дотоод бүтцэд орж байгаа  дээрх гурван байгууллагын чиг үүргийн талаарх тэдний санал хүсэлтийг сонсч, энэ асуудлаар тодорхой санал хүргүүлэхийг үүрэг болгосон юм.
Агентлагын удирдлагууд Зам, тээврийн сайд А.Гансүхэд байгууллагынхаа өнгөрсөнд хийж хэрэгжүүлсэн болон, цаашид хийх ажлынхаа талаар танилцуулж, яамны зүгээс дэмжиж шийдвэрлүүлэх асуудлууд байгаагаа ч илэн далангүй ярилаа. Тухайлбал, тэд боловсон хүчний асуудал учир дутагдалтай байгаа төдийгүй, зарим нэг ажлын давхардлыг арилгах хэрэгтэй байгаагаа сайдад уламжлав.
А.Гансүх сайдын хувьд салбарынхантайгаа уулзаж ярилцахдаа ажлын уялдаа холбоогүй байдал, өөрсдөөсөө хамаараад хийчих зүйлд идэвх санаачлага дутмаг байгаа асуудлыг шүүмжлээд, төрийн ажлыг түргэн шуурхай хүргэж, шинэ санал санаачлагатай ажиллахыг сануулж байлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш