logo
Хамгийн олон удаа сонгогдсон гишүүд Халдашгүй байдлын дэд хороог бүрдүүлэв

Хамгийн олон удаа сонгогдсон гишүүд Халдашгүй байдлын дэд хороог бүрдүүлэв

2012/08/22
Наймдугаар сарын 21-ний үдээс хойш УИХ-ын Байнгын хороод хуралдаж харьяа Дэд хороодынхоо бүрэлдэхүүний талаар хэлэлцлээ.
Төрийн ордны хуралдааны А танхимд эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/, дараа нь Хуульзүйн байнгын /ХЗБХ/ хороо хуралдав.
ТББХ-нд Ёсзүйн, Нутгийн удирдлагын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороод харьяалагддаг тул энэ 4 дэд хороонд ямар гишүүдийг оруулах саналтай байгаагаа УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг нар тус тус танилцууллаа. танилцууллаа. Үүнд:
АН-ын бүлгээс
-Ёсзүйн дэд хороонд: Ж.Батзандан, Р.Бурмаа, Б.Наранхүү, Ш.Түвдэндорж, Д.Эрдэнэбат, М.Батчимэг;
-Нутгийн удирдлагын дэд хороонд: А.Бакей, Ж.Батзандан, М.Батчимэг, Ш.Түвдэндорж, Д.Эрдэнэбат;
-Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороонд: Ж.Батзандан, М.Батчимэг, Р.Бурмаа, Б.Наранхүү, Ш.Түвдэндорж нарыг санал болгов.
Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс:
-Ёсзүйн дэд хороонд: З.Баянсэлэнгэ, Д.Тэрбишдагва;
-Нутгийн удирдлагын дэд хороонд: Н.Батцэрэг, Д.Батцогт;
-Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороонд: М.Сономпил, Л.Цог нарыг харьяалуулах санал дэвшүллээ.
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хувьд УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрддэг хуулийн заалттай тул тус хороонд Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж, Ч.Улаан, С.Оюун нарыг харьяалуулах саналаа ТББХ-ны дарга А.Бакей танилцуулж, Дэд хороо бүрийн бүрэлдэхүүнээр тус тусад нь санал хураасан бөгөөд хуралдаанд оролцсон бүх гишүүдийн 100 хувийн саналаар Дэд хороодын дээрх бүрэлдэхүүнийг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Тус байнгын хорооны хуралдааны дараа Хуульзүйн байнгын хороо хуралдаж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцлээ. Тус дэд хороонд УИХ дахь АН-ын бүлгээс Ж.Батзандан, Х.Баттулга, Л.Болд, Д.Ганбат, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ нарыг харьяалуулахаар санал оруулсан бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарыг санал болгосныг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив. Дэд хорооны бүрэлдэхүүний талаарх Хуульзүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш