УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдан Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцлээ. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс ирүүлсэн саналыг УИХ-ын гишүүн Г.Уянга уншиж танилцуулав. Тус бүлгээс дэд хорооны бүрэлдэхүүнд Д.Батцогт, Д.Тэрбишдагва, Г.Уянга нарын нэрийг дэвшүүлжээ.
Харин АН-ын бүлгийн саналыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцууллаа. Тус бүлгээс Д.Ганбат, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл нарын нэрийг дэвшүүлсэн байна. Бие даагч гишүүдээс Х.Болорчулуун нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэн ажээ.
Бүлгүүдийн танилцуулгатай холбогдуулан асуух асууж, тайлбар авах гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Батцогт, Х.Болорчулуун, Д.Ганбат, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Д.Тэрбишдагва, Г.Уянга нарыг оруулан, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.