Хэдхэн хоногийн өмнө Хууль зүйн сайдаар томилогдсон Х.Тэмүүжин хамгийн түрүүнд Их аварга Д.Дагвадоржийн зодооны асуудлыг шийдэх нь бололтой. Их аварга Д.Дагвадорж Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын 80 жилийн ойн баярын үеэр олны танил сэтгүүлчийг зодсон тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн.
Гэсэн ч түүний танхай балмад авирласан өмнөх хэргүүд хууль хүчний байгууллагад очоод дарагдаад өнгөрдөг. Харин энэ удаа шинэ сайд дорвитой арга хэмжээ авах байх.
Тэрбээр уусан архиндаа хөлчүүрхэн, ааг омгоо багтааж ядахдаа МҮОНТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарыг зодсон юм. М.Наранбаатар Есөн зүйлийн наадмын талбайд барьсан гэрт ороход баахан зочид, төлөөлөгч байсан гэнэ. Гэтэл Их аварга «Чи яахаараа сонгуулийн үеэр ахыг маань дэмжиж тусалдаггүй юм. Үндэсний телевиз ямар чиний хувийн өмч юм уу» хэмээгээд улаан нүүрэн дунд нь буулгасан байна. Мэдээж хүн л юм хойно М.Наранбаатар захирал МҮОНТ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг тухай тайлбарласан аж. Гэтэл мань Дагваагийн бухимдал улам бүр гаарч, «Тэр хууль, мууль чинь хэнд хамаатай юм бэ» хэмээн томорч, дахин хэд балбажээ.
Их аваргын энэхүү авирыг харсан хүмүүс гэрээс гүйхээрээ гарсан гэнэ. Тэр бүү хэл «Бадарчин явсан газар балагтай гэгчээр Дагваагийн явсан газар агсам, согтуу, зодоон, цохион гардаг болж» хэмээн дургүй нь хүрсэн янзтай ярьцгааж байжээ. Түүгээр ч зогсохгүй Өндөр гэгээний төрсөн нутгийн тэгш ойг Монголд байтугай дэлхийд алдартай Их аваргаар түйвээлгэсэн Есөн зүйл сумынхан нутгийн хүүдээ их л ам муутай болжээ.
Их аварга өөрөө хаа ч явсан хэнбугайд ч нударга зангидан аархаж, дээрэлхээд сурчихсан болохоор ахынхаа сонгуулийн сурталчилгааг ч мөн хүчээр шийдэхийг хүссэн бололтой. Гэвч Монгол Улсад хууль байдаг, түүнийг хэрэгжүүлэх ёстой гэдгийг мэддэггүй хүн Дагваагаас өөр байхгүй л болов уу. Тиймдээ л хуулийн дагуу үүрэгт ажлаа хийж яваа сэтгүүлч түүний дургүйг хүргэсэн аж.
Тиймээс ч түүнд зодуулсан сэтгүүлч аль хэдийнэ хууль хяналтын байгууллагад хандаад байгаа юм. Д.Дагвадорж сонгуулийн сурталчилгаанаас болж бухимдлаа ийн илэрхийлсэн нь «Гүйх нохойд гүйхгүй нохой саад» гэгч болох вий дээ. Учир нь түүний ах Д.Сумъяабазарын УИХ-д өрсөлдсөн тойрогт ирэх есдүгээр сард дахин сонгууль явуулахаар болсон. Гэтэл Их аварга ахыгаа аврах бус алах үйлдэл хийснээ өөрөө хэрхэн дүгнэж суугаа бол.
Ямартай ч олон түмний хайр, хүндэтгэлийг уландаа гишгэсэн Д.Дагвадоржийн хэрээс хэтэрсэн үйлдлүүдийн талаар бид өмнө нь дурдаж, мөн хууль, хүчний байгууллагынхан нүдэн балай, чихэн дүлий өнгөрдөг байсан тухай нийтэлж байсан. Харин энэ удаа өөртэй нь адилхан хууль зөрчөөгүйнхээ төлөө зодуулсан сэтгүүлчтэй холбоотой хэргийг хэрхэн шийдэхийг харах л үлдлээ.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: "Өглөөний сонин"