logo
Хайртай хүнийхээ үнсэлтийг алсаас мэдрэх боломжтой юу?

Хайртай хүнийхээ үнсэлтийг алсаас мэдрэх боломжтой юу?

2012/08/22
"Үнсье!Үнсэлт явуулаа шүү!" гэж "худлаа"мессеж бичих шаардлагагүй боллоо. Хол тусдаа амьдарч байгаа ч хайртай хүнийхээ дотно үнсэлтийг мэдрэх боломжийг судлаачдын шинэ бүтээл хосуудад олгож байна.
Кисс Мессенжер буюу "Киссенжер" нь компьютертэй холбогддог бөгөөд тусдаа амьдарч байгаа хайртай хосуудад кибер орон зайгаар дамжуулан нэг нэгнийгээ мэдрэхэд нь тусалдаг. Энэ төхөөрөмжийн тусгай силиконоор хийгдсэн уруул мэдрэгчтэй холбогдсон байдаг аж.
Мэдрэгчүүд нь үнсэж байгаа хүний уруулын хөдөлгөөний талаарх мэдээллийг нөгөө төхөөрөмж рүү дамжуулдаг байна. "Киссенжер"–ийн уруулыг өөрийн уруул дээрээ юм уу хацар дээрээ байрлуулан хайртай хүнийхээ үнсэлтийг мэдэрч болно. Өөрөөр хэлбэл найз бүсгүй юм уу залуу тань өөрт байгаа Киссенжерийг яаж үнсэнэ, танд байгаа Киссенжер таныг яг тийм байдлаар үнсэнэ гэсэн үг юм.
Сингапурын зохион бүтээгч Хуман Самани чамгүй хугацаанд судалгаа явуулсны дүнд Киссенжерийг бүтээснээ хэлжээ. Тэрээр ярихдаа "Бид бараг хоёр жил судалгаа явуулж энэ аппаратын эхний загварыг гаргасан. Гэхдээ дараа нь хүмүүст тохиромжтой байдлыг нь бодолцож илүү жижиг болгосон" гэжээ.
Киссенжерийг хараахан худалдаанд гаргаагүй байгаа юм байна. Гэвч зохион бүтээгч Манса Мани энэ төхөөрөмж хэзээ нэг өдөр бие биенээсээ хол амьдарч байгаа хайртай хосуудын өдөр тутмын хэрэглээ болно гэдэгт найдаж байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш