Замын-Үүдэд энэ сарын 19-ний 15 цагийн орчимд хүчтэй шороон шуурга дэгдсэний улмаас ачааны галт тэрэгний хоёр чингэлэг унасан байна.
Тухайн үед салхины хурд секундэд 14-25 метрт хүрч, үзэгдэх орчин хязгаарлагдмал болжээ. Энэхүү аюулт үзэгдэл 34 минут үргэлжилсэн юм.
Хүчтэй шороон шуурга галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулаагүй ч БНХАУ-аас Замын-Үүд-2 өртөөнд орж ирж байсан 1202 дугаар галт тэрэгний 34 дэх вагонд ачсан хоосон чингэлгүүдийг авч шиджээ.
Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга н.Энхжаргал "Чингэлэг унасан тухай дуудлагын дагуу манай аврагчид очиход төмөр замынхан чингэлгийг босгоод хэвийн байдалд оруулчихсан байсан. Мөн өдөр холбооны агаарын шон хугарч, шилжүүлэн ачих гуравдугаар талбайн гараашийн дээвэр хуурч, тус сумын хэд хэдэн айлын гэр нурсан" гэв.
Эх сурвалж: "Нийгмийн толь"