Төрийн ордны хуралдааны В танхимд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хуралдаан дараалан болсон юм.
АБГББХ-ны хуралдаанаар Тусгай хяналтын дэд хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжлээ. Тус дэд хороонд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, С.Батчимэг, О.Баасанхүү нарыг харьяалуулахаар боллоо.
Харин БОХХААБХ-ын хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүдээр Г.Баярсайхан, Л.Болд, Б.Наранхүү, Ц.Оюунгэрэл, Д.Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг нарын гишүүдийг томилохыг байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар дэмжиж, УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах нь зүйтэй хэмээн үзлээ. Байнгын хороодын санал дүгнэлтийг АБГББХ-ны дарга Ц.Цолмон, БОХХААБХ-ын дарга Г.Баярсайхан нар танилцуулахаар болсон юм.