БНХАУ -ын томоохон 70 хотын 49-д өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал, 2012 оны 7-р сард үл хөдлөх хөрөнгийн үнэ дээд цэгтээ хүрчээ. Bloomberg агентлагийн уламжилснаар, захууд үнийн өсөлт нь эрх баригчдын эдийн засгийн өсөлтийг урамшуулах боломжуудыг хязгаарлах болно гэж үзсэн учраас ард түмэн сөрөг хүлээж авсан гэжээ. Худалдан авагчид нь орон сууцны зах зээл рүү тус улсын Төв банк 6-р сард хоёр удаа ёуурь үнийг буулгасны дараа буцаж ирсэн бөгөөд засгийн газар үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдэж байгаатай тэмцэж, хүн амд боломжтой болгоно гэж амлажээ. Хятадын Төв банк үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн эрсдэлийг барьж чадах нь цаашид суурь хөрөнгийн хувийн бууралтаас шалтгаалах болно. Нөгөөтэйгүүр, эдгээр нь тус улсын санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх болон өнгөрсөн 7-р сараас хойш 2-3 дахин буурсан зээл олголтыг дэмжих үүднээс шаардлагатай болж буй юм.