Боловсрол, шинжлэх ухааны яам 2012-2013 оны хичээлийн жилд ЕБС-дад хэрэглэгдэх сурах бичгийг хэвлэж дууссаныг мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар 73 нэр төрлийн 431432 сурах бичгийг дүүргүүдэд хүргүүлээд буй гэнэ. Нэмж нэг, гурав, дөрөв, тав, найм, ес, аравдугаар ангийн 89 нэр төрлийн 433485 сурах бичгийг хэвлэж тараахаар төлөвлөөд байна.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд нийт 194966 хүүхэд суралцана. Ерөнхий боловсролын сургуулийн 1 -5 дугаар ангийн 96214 сурах бичгийг төрөөс бүрэн хангах бол, дунд, ахлах ангийнхны сурах бичгийн 40 хувийг сургуулийн номын сангаар дамжуулан олгохоор болоод байна.
Түүнчлэн амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, нэг өрхөөс гурав ба түүнээс дээш хүүхэд сургуульд хамрагдаж байгаа тохиолдолд, мөн бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд сурах бичгийг үнэ төлбөргүйгээр өгөх юм байна.
Дашрамд дурьдахад, "Боловсролын салбарын шинэчлэл төсөл" хөтөлбөрийн хүрээнд III-X ангийн нийт 20168 багц сурах бичгийг шинээр хэвлэжээ. Сурах бичиг хэвлэсэн компаниуд БШУЯ-тай хамтран зөвшилцсөний үндсэн дээр 2250-3420 төгрөгөөр дунд, ахлах ангийн сурах бичгийг өөрсдийн гэрээт борлуулагчид болон номын дэлгүүрүүдээр дамжуулан худалдаалж байна.