Токио хотын орчимд хүчтэй газар хөдөлсөн тохиолдолд дайчлагдан ажиллах аврагчдын элит отряд Японы нийслэлд байгуулагджээ. Энэ отрядыг мөн өөр бүс нутгуудад байгалийн гамшиг тохиолдсон үед илгээх юм. Энэ тухай Японы Цагдаагийн байгууллага мэдээлсэн байна.
Аврах Тусгай Команд /АТК/ нь өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нд Японы зүүн хойд нутагт болсон газар хөдлөлт болон цунамийн дараа аврах ажиллагаанд оролцож байсан мэргэжлийн 35 аврагчаас бүрдэнэ.
Энэ отрядын үйл ажиллагааны хамгийн гол онцлог бол аврах ажиллагааны үеэр тусгай хүнд техник ашиглах явдал юм. Анх удаа байгуулагдаж байгаа элит отряд нь есдүгээр сарын 1-нд буюу Японд Байгалийн гамшигтай тэмцэх өдрийг тэмдэглэх үеэр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэх ажээ.
АТК-ын бүх гишүүд нь хамгийн сүүлийн үеийн тоноглол хэрэгслээр хангагдсан байна. Жишээлбэл, отрядын гишүүн бүрийн дуулганд Цагдаагийн удирдах газрын штабад тухайн орчны байдлыг он-лайнаар шууд дамжуулдаг видео камер суурилуулжээ.
Тайван үед элитүүдийн отряд нь өдөр бүр дасгал сургууль хийж, бусад аврагч нартаа зааварчилгаа өгөх аж.
Д.Жаргал