АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сири дэх нөхцөл байдлыг яаралтай өөрчлөх, Сирийн ард түмнийг аюулгүй байлгах талаар онцгой анхаарал тавих хэрэгтэйг цохон тэмдэглэсэн. Мөн тэрбээр Башар Аль Ассадад бууж өгөх, энх тайвныг эрхэмлэх сүүлчийн боломж өгч буйгаа мэдэгдлээ. Энэ талаар “Washington daily News” сонинд сонирхолтой ярилцлага өгснийг хүргэж байна.
-Сайн байна уу, ноён Ерөнхийлөгч өө. Сирид хамгийн сүүлд Башар Аль Ассадын байлдааны хоёр онгоц Аазаз тосгон руу дайралт хийхэд олон арван хүн амиа алдаж, хүүхэд эмэгтэйчүүд бэртсэн. Мөн Хуола тосгонд 100 гаруй хүүхэд, эмэгтэйчүүд амь үрэгдсэн. Энэ бүхнээс үзвэл түүнд дайн хэрэгтэй байгаа болов уу гэсэн ойлголт төрж байна. Та энэ талаар ямар нэгэн тайлбар хийх үү?
-Би биш, Сирийн ард түмэн энх тайван, эрх чөлөөг хүлээж байна. Дэлхийн бүхий л улс орон Сирийг дайн байлдаанаа зогсоохыг шаардаж байгаа нь үнэн. Өдөр ирэх тусам Башар Аль Ассадын нөхцөл байдал яг л М.Каддафи шиг хүндэрч байна. Түүний орон зай, эрх чөлөө, хүч чадал буурч байна. Аргаа барсан Башар химийн хорт зэвсэг ашиглах дээрээ тулаад байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, ард түмнийхээ амь насаар дэнчин тавьж байгаа гэсэн үг л дээ. Өнгөрсөн жилээс хойш 16 мянган хүний амь нас үрэгдээд байна. Энэ тоо нэг зүйлийг илэрхийлээд байгаа биз. Түүний хийж, шийдвэрлэж буй үйлдлүүд өдийг хүртэл түүнийг хар ангал руу унагаж байна.
-Хэрэв Башар Аль Ассад химийн хорт зэвсэг ашиглах юм бол асуудал хурцдаж, нөхцөл байдал хүндрэх байх?
-Тийм ээ. Тэр өөрийн ард түмнээ хорлож байна гэж ойлгож болно. Өөр хэн ч биш. Түүний хийж буй хамгийн том алдаа. Энгийн номхон иргэд, хүүхэд, эмэгтэйчүүдээс эхлээд гэмгүй хүн маш олон бий. Ер нь дэлхийн түүхэнд химийн хор хөнөөлийг Хирошима, Нагасакигийн цөмийн зэвсэгээр төсөөлдөг. Мэдээж түүнийг хорт зэвсэг ашиглан нөхцөлийг хүндрүүлбэл АНУ дараагийн алхамыг хийнэ. Дараагийн давалгааг эхлүүлнэ. Түүнд битгий л улаан шугамыг даваарай гэж хэлмээр байна.
-Хэрэв хорт зэвсэг ашиглалаа гэж төсөөлбөл?
-Төсөөлөх биш, нөхцөл байдал химийн зэвсэгийг хэрэглэх үгүй дээрээ тулаад байна. Зөвхөн АНУ ч биш бусад улс орон Башарын дэглэмийг өдрийн дотор цэвэрлэж, бүхнийг шинэчлэх бүрэн бололцоотой. Гэхдээ бид өдийг хүртэл түүнд боломж олгосоор л байна. Харин тэр химийн зэвсэг хэрэглэх юм бол амьдралдаа үлдээсэн хамгийн том хар толбо нь байх болно гэдгийг сайн ойлгож байгаа. Хорт зэвсэг ашиглавал эхний ээлжинд иргэдийг нүүлгэн шилжүүлнэ. Энэ бол хамгийн түрүүнд хийх алхам. Дараа нь Башар Аль Ассадын цэргийн хүчийг цэвэрлэх ажиллагааг эхэлнэ.
-Мэдээж Турк, Франц энхийг сахиулах ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэж байгаа. Тэр ч утгаараа Туркийн хил рүү олон зуун сиричүүд дүрвэхэд бэлэн болжээ. Сирийн иргэдийг нутагтаа байлгах талаар Турк АНУ-тай ямар нэг яриа хэлэлцээр өрнүүлсэн үү?
-Турк бол ардчилсан улсын нэг. Эрх чөлөөний үнэ цэнэ, ашиг тусыг мэддэг орон. Тэд Сирийн эрх чөлөөт ард түмнийг дайн байлдааны үед өөрийн нутагтаа нэвтрүүлэхийг хүлээн зөвшөөрнө. Үүнийгээ ч харуулж 380 Сирийн дүрвэгдэгсдийг оруулсан. Бид муу залуусын гарт биологийн эсвэл химийн хорт зэвсэгийг байлгаж болохгүй. Бид Ассадын дэглэмд маш хянуур байх ёстой. Түүний дэглэм унаж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Сирийн арми химийн гэмээр зэвсэгийг хөдөлгөөнд оруулсан. Үүнийг бид хорт бодисыг ашиглахад бэлэн болжээ гэсэн ойлголтыг төрүүлсэн. Эдгээр зэвсэгийг ашиглана гэдэг нь нэг талаасаа гарцаагүй байдал нөгөө талаас хэрэглэхээс өөр аргагүйд хүрсэнийг баталж байна.
-Сирийн армийн химийн зэвсэг нь Арабын бүх улс орны химийн, биологийн төрлийн зэвсэгийн гол цөм нь гэж ярьдаг. Тэгвэл энэ бүхний эцэст тэд өөрсдөө химийн зэвсэгээ ашиглах нь ээ?
-Тийм ээ. Тэд тэгэх гэж байгаа бололтой.
-Турк, Персийн булан, Газар дундын тэнгис зэрэг тодорхой цэгүүдэд цуужин эсэргүүцэгчид бэлэн байдалд байгаа. Хэрэв химийн зэвсэг агаараас биш газраар тархдаг байх юм бол ямар арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна вэ?
-Агаараас задрах, улмаар амьсгалж буй хүчилтөрөгчөөр химийн хорыг тараадаг ёстой. Гэхдээ сүүлийн үед ямар төрлийн химийн зэвсэгийг Ассадын арми бэлтгэж байгаа нь нууц хэвээр байгаа.
-Улаан шугамын ард Израйлын арми бэлэн байдалд байгаа талаар зарим эх сурвалж мэдээлж байна. Энэ хэр бодит мэдээлэл вэ?
-Магадгүй Башар Аль Ассад улаан шугамыг давах юм бол бид дараагийн алхамаа эхлэх тухай би ярьсан. Харин Израйль улсын хувьд манай холбоотон орон. Ямар ч тохиолдолд Сирийн армид цохилт өгөхөд бэлэн байгаа улсын нэг. Нөгөө талаас би зөвхөн Сирийн дэглэмд анхааруулга өгөөд байгаа юм байна. Ийм төрлийн зэвсэгийг ашиглах гэсэн бодолтой байгаа улс орнуудад сэрэмжлүүлэг, анхааруулга өгч байна. Дэлхийг химийн хорт зэвсэгээр сөнөөхгүй байх гэдэгт итгэлтэй байна.
Б.Баатар