Монгол төрийн үндэсний хөгжмийн Их найрал үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойн хүрээнд Үндэсний хөгжмийн их найрал рок, поп дуучидтай хамтран Соёлын төв өргөөнд наймдугаар сарын 25-нд 19.00 цагаас “Рок, поп оддын их хуралдай” тоглолтыг хийхээр болжээ.
Уг тоглолтод “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп хатагтай Т.Ариунаа, “Никитон” хамтлагийн ахлагч Ц.Батчулуун, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, хөгжмийн зохиолч А.Чинбат, хийлч Дээгий нар оролцох юм байна. Соёлын төв өргөөнд ганцхан удаа эгшиглэх уг тоглолтын хөгжмийг Монгол төрийн үндэсний их найрал хөгжимдөх аж.
Сонирхуулахад, 120 хөгжимчний бүрэлдэхүүнтэй “Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал” байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2005 оны хоёрдугаар сарын 16 өдөр гарч, тус найрлыг Монгол Улсын ҮДБЭЧуулгын “Үндэсний хөгжмийн их найрал”-д тулгуурлан байгуулсан юм. Дээрх зарлигтай холбогдуулан Үндэсний их баяр наадам, нийтээр тэмдэглэх баярын төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, төрийн үндэсний дипломат ёслолын үеэр эгшиглүүлж хэвшүүлэн олон зууны тэртээгээс хадгалж ирсэн үндэсний соёл, төрт ёсны түүхэн уламжлалаа сэргээн тогтоож хэвшсэн юм. Тиймээс, 1962 онд бүрэн хэмжээний хөтөлбөр боловсруулан Үндэсний найрал хөгжмийн концертыг бүтээсэн хугацаанаас чуулгын Үндэсний хөгжмийн их найрал түүхийн хуудсыг тоолох болжээ.
Н.Туяа