Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва харьяа агентлагуудын дарга нартайгаа уулзаж ярилцлаа.
Тэрээр энэ 7 хоногт багтан өөрийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад очиж ажилтай нь танилцан цаашид хэрхэн ажиллахаа тодотгох юм байна.
Удахгүй төсвийн тодотгол хэлэлцэх учир ойрын үед саналаа нэгтгэн танилцуулахыг Шадар сайд үүрэг болгоод ажилдаа хариуцлагатай хандахыг хүслээ.
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Оюуны өмчийн газар болон бүх тендерийг хариуцсан Худалдан авах ажиллагааны газар гэсэн агентлаг байдаг юм.
Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааг нээлттэй болгохыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2012 оны 08 дугаар сарын 23-ны энэ өдөр Төрийн өмчийн хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзаж, дараах үүрэг даалгаврыг өглөө.
Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа, тэдний зарлаж байгаа тендер бүгд далд явагдаад байна, үүнийг олон нийтэд ойлгомжтой, ил тод явуулдаг байхыг Засгийн газрын тэргүүн эхлээд анхаарууллаа.
Алдагдалтай ажиллаж байгаа төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагааг сайжруулах талаар дорвитой санал боловсруулж ойрын хугацаанд эргэж танилцуулахыг Ерөнхий сайд анхаарууллаа. Мөн эдгээр компаниуд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ногдол ашгаа хугацаанд нь төлөх ёстой. Энэ үүргээ биелүүлэхийг Төрийн өмчийн хороо компанийн удирдлагаас шаардах учиртай. Шаардлагыг биелүүлэхгүй аваас ажлаас нь өөрчлөх хүртлэх арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн хорооны удирдлагад Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэг болголоо.
Төрийн өмчийн компаниуд үр ашигтай ажилладаг байх ёстой. Ингэж ажиллаж чадахгүй бол тухайн компанийг хувьчлах хэрэгтэй гэдгийг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг анхааруулаад ирэх долоо хоногт ажлаа танилцуулахдаа төрийн өмчийн томоохон компаниудын удирдлагуудыг байлцуулахыг даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.