Засгийн газар шинээр байгуулагдан улс орны хөгжлийг эрчимтэй урагшуулах, монгол хүнээ ажилтай, орлоготой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой болгохын төлөө шинэчлэлийн бодлогыг тууштай, шуурхай, шударга, хариуцлагатайгаар хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Иймд нутгийн захиргааны байгууллагуудын ажлыг эрс сайжруулж, орон нутагт цаг үеийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан даалгавар хүргүүллээ.
Албан даалгаварт :
• Элдэв наадам болон баяр ёслолыг зогсоож, төрийн албан хаагчдын ээлжийн амралтыг дуусган ажилд нь оруулах, бүх шатны нутгийн захиргааны байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах
• Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны өвөлжилтийн бэлтгэл хангахад анхаарч, ажлын явцыг байгууллага бүрээр шалган дүгнэж, дутууг гүйцээх, эрчим хүчний үйлдвэр, дулааны болон дизель станц, халаалтын зуухны засвар, үйлчилгээ, нүүрс нөөцлөх, түлш, шатахуун татан авалтаа төлөвлөгөө, хуваарийн дагуу бүрэн гүйцэтгэх
• 2012-2013 оны өвөл, хаврын улирал өмнөх жилүүдтэй харьцуулахад цас ихтэй, хүйтэн, салхи шуургатай байх магадлалтай учир мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлд онцгой анхаарч, хадлан, тэжээлийг сайтар бэлтгүүлэх, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны өвс, тэжээлийн нөөцийг бүрэн бүрдүүлэх
• Орон нутгийн мах боловсруулах үйлдвэрүүдэд бэлтгэх хот, суурин газрын ирэх хавар хэрэглэх нөөцийн мал, мах бэлтгэлийн ажлын явц, байдалд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авах
• Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа ажил, үйлчилгээний явц, чанарт хяналт, шалгалт хийж, төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулах
• Ургац хураалтын бэлтгэл, зохион байгуулалтаа сайтар хангаж, техник, тоног төхөөрөмж, үтрэм, үр тариа, төмс, хүнсний ногоо хадгалах элеватор, агуулах, зоорийн бэлэн байдлыг шалгаж, шатах, тослох материалын нөөцийг бүрдүүлэн, ургацыг богино хугацаанд хаягдалгүй, бүрэн хураан авах нөхцлийг бүрдүүлэх
• Хичээлийн жилийн нээлттэй холбогдуулан ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллеж, цэцэрлэгийн их, урсгал засварыг бүрэн дуусгаж, хичээлийн шинэ жил нэг зэрэг эрхлэх бололцоог бүрэн хангахыг үүрэг болгосон байна.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нар албан даалгаврыг шуурхай хэрэгжүүлж явц, үр дүнгээ сар бүрийн 5-ны дотор Засгийн газарт илтгэж байх юм.