logo
Туркийн элчин сайд Мустафа Сарнычийг хүлээн авч уулзав

Туркийн элчин сайд Мустафа Сарнычийг хүлээн авч уулзав

2012/08/24
Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Л.Болд Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мустафа Сарнычийг хүсэлтийнх нь дагуу Гадаад Харилцааны Яаманд хүлээн авч уулзав.
Элчин сайд М.Сарныч, Л.Болдод Засгийн газрын гишүүн, ГХ-ны сайдаар томилогдсонд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр тал харилцан сонирхсон асуудлуудыг тодорхойлж хамтын ажиллагааг илүү өргөн цар хүрээнд хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш