Наймдугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг Ус цаг уурын хүрээлэнгээс гаргажээ. Маргааш зарим газраар, 25-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн бороотой, мөн 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хагаст бороотой, уулархаг нутгаар хур тундас орж, сэрүүсэх төлөвтэй байна. Салхи 24-нд зарим газраар секундэд 12-14 метр, 25-нд Алтайн уулсаар, 26-27-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна гэж урьдчилсан төлөв байдлын мэдээнд дурджээ.
У.Туяа
У.Туяа