logo
Дэлхийн хотуудын жишгээр амталгааны өдөрлөг зохиогдоно

Дэлхийн хотуудын жишгээр амталгааны өдөрлөг зохиогдоно

2012/08/24
"Taste of UB" өдөрлөг наймдугаар сарын 26-нд анх удаа зохиогдох гэж байна.  Тусгаар Тогтнолын талбай буюу Ялалтын талбайд зохиогдох энэхүү олон улсын жишиг бүхий амталгааны өдөрлөгт Улаанбаатар хотын шилдэг ресторан, бэйкери болон төрөл бүрийн хоолны газрууд хамгийн шилдэг нэрийн хоолнуудаа танилцуулах гэнэ. 
Тус өдөрлөгт оролцож өөрийн бүтээгдэхүүний онцлог амтыг олон нийтэд танилцуулахыг хүссэн байгууллага хувь хүмүүс МҮХАҮТ-д хандаж болох аж. Өдөрлөгийн үеэр 200-300 төрлийн нэрийн хоол, амттан, зуушийг дэлгэн танилцуулах юм. Тэдгээрээс тухайн оролцогч амтлангаа таалагдсан хоол, зууш амттандаа "LIKE" үнэлгээг өгөх гэнэ. Ингээд хамгийн олон "LIKE" цуглуулсан байгууллага, хамт олон энэхүү өдөрлөгийн шилдэг шагнал болох "Taste of UB 2012-Best of the Best" шагналын эзнээр тодрох юм байна.
Өдөрлөгт урилгаар А-Cool, A-Sound, Motive, Aну, болон Чапи нар оролцохоос гадна оролцогч байгууллагуудын нэрэмжит хөгжөөнт тэмцээнүүдийг зохион явуулах аж.
Дэлхийн хотууд жил бүр өөрсдийн хотын хамгийн шилдэг ресторан, хамт олныг шалгаруулдаг "Taste of London", "Taste of Chicago", "Taste of Atlanta" гэх мэтчилэн өдөрлөг зохион байгуулдаг бөгөөд энэ нь хамгийн нэр хүнд бүхий арга хэмжээнд тооцогддог байна.

Г.Уран 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш