Улаанбаатар хотноо амжилттай үргэлжилж байгаа Ази тивийн сагсан бөмбөгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатанд өрсөлдөх найман багийн нэр тодорлоо.
Энэ сарын 17-нд эхэлсэн тус тэмцээний шилдэг наймд Тайвань, БНХАУ, БНСУ, Япон, Саудын Араб, Филиппин, Ливан, Ираны багууд шалгарч үлдлээ. Харин Сири, Бахрейн, Энэтхэг, Индонезын баг хоёрдугаар хэсгийн тоглолтын дараа хасагдсан ч гэлээ баасан гарагт 9-12 дугаар байрны төлөө тоглохоор боллоо. Тэмцээний шилдэг багийн тоглолтууд үргэлжилж энэ сарын 26-нд тивийн аварга багийг тодруулна.
Д.Өлзий