Энэ сарын 31-нд “Forever Fashion” нэртэй загварын шоу зохиох гэж байна. Энэхүү арга хэмжээг 9 дүгээр сарын 8-нд нээлтээ хийх Монголын анхны хувцас загварын “Fashion Channel” суваг болон Францын 200 гаруй жилийн түүхтэй “JR” брэнд хамтран зохиож байгаагаараа онцлогтой гэнэ.
8 дугаар сарын 31-ний өдрийн 19:00 цагт "НИЙСЛЭЛ АСАР"-т болох уг шоуны урилга 100 ам доллар бол, орох эрх нь 20000 төгрөгийн үнэтэй байна. Монгол, Франц, Япон зэрэг улсын загварын салбарынхан болон соёл урлаг, спорт, бизнесийн салбарынхан оролцож, Франц улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол дизайнер TsoloMunkh өөрийн шинэ загварын коллекцоо нээх юм. Монголын хамтлаг дуучид болон та бидний сайн мэдэх Францын дуучин Alizee нар оролцож ая дуугаа өргөх аж.
Г.Анударь