logo
Улсын Их Хурлын даргад бараалхлаа

Улсын Их Хурлын даргад бараалхлаа

2012/08/24
Манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуо Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр үдээс хойш бараалхав.
Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь ноён Дай Бингуо Улсын Их Хурлын дарга З.Энхболдод баяр хүргээд 14 жилийн дараа Монгол оронд зочлох завшаан тохиосонд сэтгэл өндөр буйгаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр шинэ парламент, Засгийн газар эмхлэн байгуулагдаж, анхны зочноо хүлээн авч буйд сэтгэл өндөр буйгаа Улсын Их Хурлын дарга илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлж харилцан ашигтай хамтарч ажиллах нь аль талын эрх ашигт нийцнэ гэж үзэж байгаагаа онцлов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш