Умард Солонгосыг 1945 оноос хойш нэг удмын гурван хүн удирдаж байгаа билээ. Энэ улсад өөрчлөлт шинэчлэлт хийгдэх үү гэдэг дээр Күүкмин Их Сургуулийн профессор байр сууриа илэрхийлжээ. Ким Чен Ун улсынхаа удирдагчаар сонгогдсоноос хойш найман сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Сөүл дэх Күүкмин Их Сургуулийн профессор Андрей Ланков ярихдаа "Умардад суртал ухуулга болон бусад зүйлс хэвээрээ байгаа. Гэхдээ энэ улсад тун удахгүй өргөн хүрээтэй өөрчлөлт шинэчлэлт хийгдэж магадгүй байна" гэжээ.
Ким Чен Уныг эцгийнхээ орыг залгамжилсны дараахан гаргасан баримтат кинонд цэрэг армийн сүр хүчийг харуулсан төдийгүй залуу Кимийг магтан өргөмжилсөн юм. Баруунд боловсрол эзэмшсэн тэрээр өвөө эцэг хоёрынхоо байгуулсан улсыг илүү нээлттэй болгож, ардчиллыг хөгжүүлэх гэдгийг таамаглахад эрт байна.
Хойд Солонгосын тэргүүн хатагтайгаар Ри Сол Жу гэгч эмэгтэй тодроод байгаа. Ядуурал өлсгөлөн газар авсан Умард Солонгост 200000 гаруй хүн үерээс болж орон гэргүй болсон. Гэвч энэ улсын залуу удирдагчийн эхнэр Кристиан Диор брэндийн цүнх барьж байгаа нь гэрэл зурагчны дуранд буужээ. Түүний талаарх мэдээлэл тун бага, бүр хэдэн настай гэдэг нь ч тодорхойгүй байгаа аж.
Удирдагч агсан Ким Чен Ир Япон тогоочтой байсан бөгөөд тансаг хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүнүүдээ гадны улсуудаас авчруулдаг байсан тухай мэдээлэл байдаг.
Профессор Андрей Ланков хэлэхдээ "Ким Чен Ун эхнэрийн хамт олны өмнө гарсан нь чухал алхам. Учир нь түүний аав дөрвөөс таван эхнэртэй байсан гэж яригддаг ч тэрээр эхнэрээ хэзээ ч ард түмэндээ албан ёсоор танилцуулж байгаагүй" гэжээ. Эцэг Ким Умард Солонгосыг удирдах хүртлээ бараг 20 жил бэлтгэгдсэн. Харин Ким Чен Ун өвөө эцэг хоёроо бодвол харьцангуй залуудаа, туршлага багатай үедээ төрийн эрхэнд гарсан юм.
Э.АМАР