Оросын Пусси Райот хамтлаг "Путин Галан Дээр Тос Нэмлээ" нэртэй шинэ дуугаа гаргажээ. Панк рок хамтлагийнхан ийнхүү ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцэж байгаагаа уран бүтээлээрээ дахин илэрхийллээ.
Өнгөрсөн долоо хоногт Оросын шүүх Пусси Райотын гишүүд болох 22 настай Надежда Толоконникова, 24 настай Мария Алёхина, 30 настай Екатерина Самуцевич нарыг танхайрсан хэргээр буруутгаж, хоёр жил хорих ял оноосон юм. Учир нь тэд өнгөрөгч хоёрдугаар сард Москва хотын сүмд орж, Путиныг эсэргүүцсэн утгатай дуу дуулсан.
Путиныг шүүмжлэгчид Оросын шүүхийн шийдвэрийг шударга бус, хүний эрхийг зөрчсөн хэрэг гэж мэдэгдсэн байна.
Даваа гаригт Оросын цагдаа нар зургаан сарын өмнө Москва хотын сүмд эсэргүүцлээ илэрхийлсэн Пусси Райот хамтлагийн бусад гишүүдийг эрэн сурвалжилж байгаагаа мэдэгджээ. Гэхдээ цагдаа нар хэдэн хүнийг хайж байгаа, тэднийг баривчилж ял оноох эсэх талаар мэдээлэл өгөөгүй байна.
Пусси Райотын өмгөөлөгч Марк Фейгин цагдаа нарт хамтлагийн бусад хоёр гишүүний талаарх мэдээлэл болон тэдний сүм рүү орж байгаа бичлэг байгаа гэж мэдэгджээ.
Панк хамтлагийн гишүүд өнгөрөгч долоо хоногт барууны сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ тэмцлээ цаашид үргэлжлүүлнэ гэдгээ хэлсэн юм. Тэд баг зүүсэн байсан бөгөөд нэрээ хэлэхээс татгалзсан байна.
Энэ хамтлагт ял оноосон Москва хотын шүүхийн вэбсайт руу хакерууд халджээ. Хакерууд уг вэбсайтын нүүр хуудсанд Путиныг эсэргүүцсэн утгатай уриа лоозон зэргийг тавьсан байна.
Э.АМАР