Дэлхийн цаг уур хүнээс болж өөрчлөгдөж байгаа гэж ярилцах нь ортой дог шүү. Гуч дөчхөн жилийн өмнө манай нутагт ямар сайхан зун болдог байв даа. Малгайн чинээ бараан үүл баруун хойноос гарч төдий л удалгүй тэнгэр тачигнаж хувингаар цутгах мэт ус бууна.
Борооны дараа нар гарч, хүүхэд бид нойтон өвсөн дунд хөл нүцгэн дэгдэж, хурга ишгээ буцаана. Унаж яваа шилбүүр маань эгээтэй л чулуудах нь холгүй бусгаж тонгочно.
Хүний сэтгэл тэнэгэр, орсон гарсанд хоолтой ундтай, ахас ихсээ хүндэлдэг, томчууд ч хүүхэд багачуудыг хайрлаж энэрдэг, өхөөрдөж нааддаг сайхан байж дээ.
Саахалт айлын гадаа морьтой хүн ирж буухыг харсан ээж намайг явуулж, "Хэн ирэв, Дорж axaacaa асуугаад ир" гэнэ. Дорж ах чихэнд шивнэснийг буцах замдаа мартахгүйн тулд "Түрзээ Жамц, Түрзээ Жамц" гэж үглэсээр гэртээ ирэхэд минь ээж учиргүй инээж:
- Юун Түрзээ Жамц байхав дээ. Дорж ах нь муу хүүгээр минь тоглоом хийж байхгүй юу гэнэ. Морьтой хүн төдөлгүй манайд ирсэн нь жаахан согтохоороо "Гань хүү ганцаараа, галзуу цоохор замаараа" гэж дуулдаг, уйлдаг, цоохор Шарав гуай байсан юмсанж.
Манай нутагт монгол архийг цагаан архины шилэнд хийж өгдөг, арай олон хүн ирвэл жижиг данханд сөгнөнө. Тэр нь өгсөн ч болдог, авсан ч болдог бичигдээгүй хууль үйлчилж байсан юм. Агсам согтуу тавьдаг хүн ч байсан л даа. Тэгэхдээ тэд нар "сайхан" агсам тавьдаг байж дээ. Ямар сайндаа өгсөн шил архийг уучихаад дахин нэхэж, өгөхгүй болохоор "За миний дүү, ганц-аяга дотор ус өгчих" гэж байхав дээ. Хамгийн муу үгээ хэлж буй нь тэр.
Одоо, цаг өөр болжээ. Саяхан би нутагтаа очлоо. Малгайн чинээ битгий хэл, уулын чинээ үүл гарах мөрт хэдэн хором нүүр нүдгүй улаан шуурга шуурч үүлийг хөөн одох авай. Өвс ногоогүй хайрга чулуун дээгүүр хөл нүцгэн дэргэх хэцүү тул хятад хийцийн улавч шаахайг боож хүлэх нь холгүй өмссөн хүүхдүүд цөөхөн хэдэн хурга ишигнийхээ араас дургүйхэн гэлдэрч харагдана.
Саахалт айлд машин тэрэгтэй хүмүүс ирж буухыг харсан ээж хүүхдээ явуулж хэн ирснийг сураглахад,
-Чамд ямар хамаатай юм бэ, харь чи! гээд хөөгөөд явуулсан байх энүүхэнд. Намайг очсоны маргааш миний ах:
-За, дүү хүү хоёул мордоно оо, хэдэн айлаар буугаадхая. Дүү хүүгээрээ тохом хаана аа гэлээ. Учрыг тодруулбал ойрд очоогүй хүн, дарга хүн, наймаачин хүн ирвэл айл архи дарс гаргаж дайлдаг, тийм хүмүүстэй хамт айлд буух сайхан аж.
Үүнийгээ тохом хаах гэж нэрлэнэ. Хөөрхий дөө, миний. муу ах юун хэдэн айлаар буухтай манатай, эхний айлд ганц аяга халуун нэрмэл уугаад "За боллоо, боллоо, хүүхдүүд минь, харьж үзье, харьж үзье" гэнэ.
Дээр үеийн хүн ийн өтөлж байхад өнөөгийн багачууд арай ууртай догшин өсөн бойжиж байгаа юм аа даа. "Муу ямбий мотоцикл " хоёр гишгээд асахгүй байна гэнэ ээ" гээд тийрээд унагах мөртөө өөрөө тэрий хадаад ойчиж байгаа согтууг харлаа, мөн их уур аа!
Дэлхийн цаг уур хүнээс болж өөрчлөгдөж байгаа нь үнэн бол, хүний авир төрх юунаас болж өөрчлөгдөж байгаа юм бол?
Ц.Ганбаатар