logo
Хакерууд Обамаг үхсэн гэж мэдээллээ

Хакерууд Обамаг үхсэн гэж мэдээллээ

2011/07/06
Америкийн шилдэг телевизүүдийн нэг Fox телевизийнн @foxnewspolitics нэртэй твиттер аккаунтыг хакерчид хакердан, Ерөнхийлөгч Обамаг нас барсан хэмээн твиттерээр мэдээлсэн байна.

Уг твийтэд “@foxnewspolitics: "Шуурхай мэдээ: @BarackObama хоёр удаа буудуулан, амь насаа алдлаа” хэмээн бичсэн байжээ.

 

Энэхүү твийт Британийн зуны цагийн хуваариар 07.00 цагт нийтлэгдсэн ба одоог хүртэл устгагдаагүй, харагдсаар л байна.

 

Улстөрийн шуурхай мэдээллийн тэргүүлэгч сайт Fox-ын аккаунтыг хакердсан бүлэг өөрсдийгөө The Script Kiddies хэмээн нэрлээд байна.  Чухам ямар шалтгаанаар тус телевизийн сувгийг сонгосон нь одоогоор тодорхойгүй байгаа ба Обаматай холбоотой хэд хэдэн твийтийг дахин нийтлээд байна.

 

Дашрамд дурьдахад, Тагнуулын төв газар, Сенатын сайт зэргийг хакердаж шуугиан тарьж байсан Lulz Security хакерын бүлэг Fox.com сайтыг эхний бай болгон сонгож хакердаж байсан юм. Тус халдлагын уршгаар X Factor нэвтрүүлгийн Америк хувилбарт оролцохоор бүртгүүлсэн 73,000 хүний хувийн мэдээлэл алдагдаад байгаа юм.

 

Н.Наран

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш