logo
LulzSec хакерын бүлгийнхэн таржээ

LulzSec хакерын бүлгийнхэн таржээ

2011/07/06
Сенатын компьютер, Тагнуулын төв газрын сайт, Sony-гийн сүлжээ зэрэгт кибер халдлага хийж, шуугиан дэгдээгээд байсан LulzSec хакерын бүлэг үйл ажиллагаагаа зогсоож буй тухайгаа өнгөрсөн бямба гаригт мэдээлжээ. Тэдний халдлагын сүүлчийн байгаар AOL Inc болон үүрэн телефоны AT&T компани тодорсон байна. “Бид 50 өдрийн аялал хийхээр төлөвлөж байсан. Тэрхүү аялал маань ийнхүү өндөрлөлөө” хэмээн твиттер болон өөрсдийн блогтоо мэдээлсэн байна. Хэдийгээр тэд ийнхүү мэдээлсэн ч тэдний тарах болсон шалтгааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөр өөрөөр тайлбарлаж байна. Өнгөрсөн долоо хоногт Их Британийн 19 настай Ryan Cleary гэгч залууг тус бүлгийн гишүүн хэмээн баривчилсан ба Тагнуулын төв газар, АНУ-ын сенат болон Sony-ыг хакердсан хэрэгт холбоотой хэмээн цагдаагийнхан үзэж байгаа юм. Харин LulzSec бүлэг уг залууг өөрсдийн бүлгийн гишүүн биш хэмээн твиттер хуудсаараа мэдэгдсэн. Хэдийгээр өөрийн бүлгийн гишүүн биш хэмээн няцааж байгаа ч цагдаагийнхны үзэж буйгаар Ryan Cleary нь LulzSec бүлгийн зөвхөн гишүүн төдий бус удирдагч нь байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм. Хэрвээ цагдаагийнхний таамаглал үнэн бол Ryan Cleary баривчлагдсан нь тус бүлгйин тарах болсон гол шалтгаан байж магадгүй гэнэ. Юутай ч дэлхийн кибер ертөнцийг донсолгосон хакерын бүлэг ийнхүү үйл ажиллагаагаа зогсоолоо.
Н.Наран
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш