Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг наймдугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Т.Шимизү цаг зав гарган уулзаж буй УИХ-ын даргад талархал илэрхийлээд, УИХ-ын даргын хүндтэй албан тушаалд томилогдсонд нь чин сэтгэлийн хүндэтгэл үзүүлэн, ажилд нь амжилд хүсч буйгаа илэрхийлсэн юм.
Тэрээр, хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ээс “Стратегийн түншлэл” -ийн төвшинд шилжих алхам нээгдсэн гээд үүнийг ажил хэрэг болгоход хоёр талын идэвхтэй хамтын ажиллагаа шаардлагатай гэж хэлсэн. Мөн хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагаа ч урагштай яваа болохыг тэмдэглэн хэлж байсан.
УИХ-ын дарга З.Энхболд Элчин сайд Т.Шимизүг монголоор маш сайн ярьдаг цөөхөн Элчин сайдын нэг гэдгийг тодотгоод Монгол Японы харилцаа түүний монгол хэлээр ярьдаг чадвар мэт хөгжиж байна хэмээн зүйрлэсэн юм.
Мөн тэрээр Монгол Улс Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн зарчмаар гүнзгийрэн хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай Хамтарсан мэдэгдлийг агуулгыг бодит ажил хэрэг болгох үүднээс эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахын чухлыг онцлон хэлсэн юм.
Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд, энэ онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэж байгааг дурдаад энэ ойн хүрээнд Япон Улсын Парламентын хоёр танхимын дарга Монголд айлчлах байх гэж найдаж байгаагаа уламжилсан юм.
Ноён Элчин сайд, Ашигт малтмалын салбарт Японы хувийн хэвшлийнхнийг оролцуулснаар манай хоёр орны эдийн засгийн харилцаа улам бүр бэхжих нь гарцаагүй. Цаашид Япон Улсын Засгийн газар Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах нь туйлын чухал хэмээн үзэж байна гээд хоёр орны харилцааг эрчимтэй хөгжүүлэхийн төлөө бүхий л хүч бололцоогоо дайчлан ажиллах болно гэлээ. Тэрбээр томоохон төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Элчин сайд аливаа төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хямдыг биш чанарыг харах нь чухлыг онцолж байсан.
УИХ-ын дарга, харамч хүн хоёр дахин илүү төлдөг гэдгийг сүүлийн үеийн чанаргүй зам харуулж байна гээд Япон Улсын тусламжаар барьсан Нарны зам шиг чанартай замтай болохын тулд Засгийн газар замын үнэ тарифын асуудалд анхаарлаа хандуулж байгааг дуулгасан. 20 км урт Нарны зам шиг 20 мянган км зам тавих цаг болсон хэмээн хэлсэн юм. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Японы Парламентын хоёр танхимын даргын айлчлалыг хүлээж байгаагаа дахин илэрхийлсэн юм.