logo
Хөлөөрөө гитар тоглодог авьяастан “Гүү Гүү Дог” хамтлагтай тоглолт хийжээ

Хөлөөрөө гитар тоглодог авьяастан “Гүү Гүү Дог” хамтлагтай тоглолт хийжээ

2012/08/25
Авьяаслаг гитарчин Жорж Деннехи төрөлхийн 2 гаргүй төржээ. Гэсэн ч тэрээр шантарсангүй багаасаа хөлөөрөө хөгжмийн зэмсэг, ялангуяа гитар хөгжмөөр тоглож суран уг хөгжмийн зэмсгийг маш сайн эзэмшиж сурчээ. Тэрээр сургууль дээрээ болон хэд хэдэн газар тоглолт хийгээд амжжээ. Түүний хөлөөрөө гитар тоглож, дуу дуулж байгаа бичлэг олон нийтийн хэрэглээний YOUTUBE сайтанд тавигдсан даруйдаа 540 орчим мянган үзэгчийн хандалт авчээ. Тэрээр Румынд ядуу гэр бүлд төрсөн бөгөөд нэгэн Америк гэр бүл багад нь өргөж авч өсгөн өдий зэрэгтэй болгожээ. Авьяаслаг гитарчин Жорж Деннехигийн ярьж байгаагаар хэрэв түүний одоогийн ээж аав өргөж аваагүй бол тэрээр өдийд магадгүй гудамжинд гуйлга гуйж байх байсан эсвэл өлсөж цангаад амиа алдсан ч байх байсан байж магадгүй гэнэ. Түүний бичлэг Гүү Гүү Дог хамтлагийнхны анхааралд өртөж хамтарсан тоглолт хийсэн байна. Гүү Гүү Дог хамтлаг сарын өмнөөс Жорж Деннехитэй хамтран хэд хэдэн удаа тоглолт хийгээд байна. Тэрээр нэр алдарт хүрэх нь гол биш хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч бусад хүмүүсийн адилаар хөгжим тоглож чадна гэдгээ зовлон нэгт нөхөддөө харуулж, тэдэнд урам зориг өгөх нь чухал гэж үзэж байна. Жорж Деннехи анхны сингл цомогоо гаргахаар шамдан ажиллаж байна. Түүнийг багад нь 2 гаргүй Жорж гэдэг байсан бол одоо түүнийг алдарт дуучин Жорж гэдэг болох нь ээ.
Н.ЭДДИ  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш